Орхон аймгийн худалдан авах ажиллагаа 3-р улирлын байдлаар 91.5 хувийн биелэлттэй байна
Орхон аймгийн худалдан авах ажиллагаа 3-р улирлын байдлаар 91.5 хувийн биелэлттэй байна
Орхон аймгийн худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөөний биелэлт 3-р улрлын байдлаар 91,5 хувийн биелэлттэй байна. Үүнээс 133  гэрээ нь  орон нутгийн төсвийн хөрөнгөөр буюу  11.2 тэрбум,  8 гэрээ нь улсын төсвийн 10.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хийгдсэн байна. 2018 оны худалдан авалтын ерөнхий төлөвлөгөөнд 53,6 тэрбум төгрөгийн 283 авалт 2018-11-12 байдлаар тусгагджээ. Үүнд  Орхон аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар  11.2 тэрбум төгрөгийн 133 худалдан авалт, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэхээр эрх нь шилжиж ирсэн 10.4 тэрбум төгрөгийн 8 худалдан авалт Польш улсын засгийн газар хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд батлагдсан 25.6 тэрбум төгрөгийн  1 худалдан авалт,  Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2018 онд хамтран ажиллах гэрээний хүрээнд тус үйлдвэрийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр долоон ажлын гэрээ хийгджээ. Харин ХХҮГ, БСУГ-ын захиалгаар 2.5 тэрбум төгрөгийн 17 ажил энэ онд хийгдэхээр худалдан авалтын гэрээ байгуулсан байна. Мөн Баян-Өндөр сумын  орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 784.6 сая төгрөгийн 51 худалдан авалт, Жаргалант сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 414 сая төгрөгийн 18 худалдан авалт, “Эрдэнэт ус” ДТС ОНӨ ХК-ийн өөрийн хөрөнгө оруулалтаар 943.9 сая төгрөгийн 48 худалдан авалтын тендер шалгаруулсан байна. Мөн энэ онд хийгдсэн зарим хөрөнгө оруулалтаас дурдвал, улсын төсвийн 4,2 тэрбум төгрөгөөр 928 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилгыг барьж эхэлж, ажил он дамжин хийгдэхээр болсон бол  Баянцагаан багт 3.4 тэрбум төгрөгөөр инженерийн шугам сүлжээ байгуулах ажлын зураг төсөв л гарчээ. Оны худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөөнд 53,6 тэрбум төгрөгийн 283 худалдан авалтын хэрэгжилтийг авч үзвэл Шалгарч гэрээ байгуулсан 259, зарласан 9, зураг төсөв, техникийн тодорхойлолт, ажлын даалгавар хүлээгдэж буй 12, амжилтгүй болсон буюу шаардлага хангасан тендер ирээгүй 3 ажил байна. Ингэснээр аймгийн худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөөний биелэлт 3-р улирлын байдлаар 91.5 хувийн биелэлттэй байна.  Нийт худалдан авах ажиллагаанд оролцож шалгарсан ХХК-иудын  90 орчим хувь нь орон нутгийнх гэнэ. Мэдээллийг Орхон аймгийн Өмчийн газрын ажил худалдан авалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Батнягтаас тодрууллаа.  
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа