Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Та НӨАТ-ын баримтаа бүртгүүлээгүй юм биш биз!

НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол арваннэгдүгээр сарын 18-нд буюу маргааш явагдана. Иргэн та 2018 оны аравдугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримт

Та НӨАТ-ын баримтаа бүртгүүлээгүй юм биш биз!
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол арваннэгдүгээр сарын 18-нд буюу маргааш явагдана. Иргэн та 2018 оны аравдугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа өнөөдөртөө амжиж Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан, азтан болох боломжтой юм. Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 19237, 200 мянган төгрөгийн азтан 1895, нэг сая төгрөгийн азтан 215, таван сая төгрөгийн 20 азтан тус тус тодорсон ч супер шагналын эзэн тодроогүй. Та амжиж НӨАТ-ын баримтаа бүртгүүлээрэй. Өнөөдрийн байдлаар Орхон аймагт нийт 5494 цэгт төлбөрийн баримт олгож байгаа бөгөөд иргэн та худалдан авалт бүрийн баримтаа шаардаж авах эрхтэй. 
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.