Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

"Тусгай зориулалтын сан"-ийн эх үүсвэрээс 3 банкаар дамжуулан зээл олгосон байдал...

Өрхийн үйлдвэрлэл, ЖДҮ эрхлэгчдийг дэмжих зорилгоор 2012 оноос эхлэн Орхон аймгийн АЗТГ зээл олгож эхэлсэн. Энэ нь бусад орон нутагт олгогддоггүй бөгөөд өнгөрсөн ондтус сангаас 35 иргэнд 492 сая төгрө

"Тусгай зориулалтын сан"-ийн эх үүсвэрээс 3 банкаар дамжуулан зээл олгосон байдал...
Өрхийн үйлдвэрлэл, ЖДҮ эрхлэгчдийг дэмжих зорилгоор 2012 оноос эхлэн Орхон аймгийн АЗТГ зээл олгож эхэлсэн. Энэ нь бусад орон нутагт олгогддоггүй бөгөөд өнгөрсөн онд  тус сангаас 35 иргэнд 492 сая төгрөгийн зээл олгожээ.Slide2_2Slide3 Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд учирч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд аж ахуйн нэгж, салбар, төрийн бодлогын түвшинд хийгдэх ажлыг тус тус тодорхойлон боломжоо зөв хуваарилан богино хугацаанд шинэчилсэн өөрчлөлтийг хийж салбар хоорондын уялдааг нэмэгдүүлэн ажиллах нь чухал. Орхон Аймгийн хэмжээнд өрхийн болон ЖДҮ эрхлэгчдийг дэмжих 5-н төрлийн хөнгөллтэй зээл олгодог. Тодруулбал, сум хөгжүүлэх сангийн зээл, ХХҮГ-аас олгодог хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээл, ХХААГ-ын ЖДҮЭ-ийг дэмжих сангийн зээл, Азийн хөгжлийн банк, зээлийн батлан даалтын сангаас олгодог зээл, АЗДТГ-аас өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих сангийн зээл. Тэгвэл   Орхон аймгийн Засаг даргын зөвлөлөөс тухайн зээлийн журамд өөрчлөлт оруулсан аж. Ингэхдээ 50 хүртэлх сая төгрөгний зээлийг, сарын 1 хувийн хүүтэй,5 жилийн хугацаатай олгоно. Зээлийн сангийн эх үүсвэрт нийт 1,3 тэрбум төгрөг хуримтлагддаг  бөгөөд  орон нутаг, гурван арилжааны банк санхүүжүүлдэг юм. Энэ онд 3 банкаар олгогдсон зээлийн хэмжээ, үлдэгдлийн хамт харуулав.Slide4Slide5Slide6Slide7_1  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.