Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Нярай хүүхдийг боомилон бүрэлгэсэн байжээ

11-р сарын 10-ны өдрийн орой Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хүүхдийн цогцос олдлоо гэсэн дуудлага иржээ. Тодруулбал Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэр, 21-р байрны орцонд хар ө

Нярай хүүхдийг боомилон бүрэлгэсэн байжээ
 5905_641422411-р сарын 10-ны өдрийн орой Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хүүхдийн цогцос олдлоо гэсэн дуудлага иржээ. Тодруулбал Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэр, 21-р байрны орцонд хар өнгийн үүргэвчинд хийсэн нярайн цогцос байсныг оршин суугч илрүүлэн дуудлага өгсөн байна. Хэргийн газарт шинжээч эмчийг байлцуулан үзлэг хийхэд урьдчилсан дүгнэлтээр төрөөд 1-2 хоносон байх магадлалтай, эрэгтэй, амьсгалын замыг нь хааж буюу боомилж амь насыг нь бүрэлгээд удаагүй нялх хүүхдийн цогцос байжээ. Хүүхэд амьсгал хураахаасаа өмнө ч хүчирхийлэлд өртсөн байх шинж тэмдэг бүхий байсан байна. Хэргийг Эрүүгийн Цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг хяналтандаа авч, эрүү үүсгэн шалгаж эхэлжээ. Нярайн амь насыг бүрэлгэсэн байж болзошгүй эх болох эмэгтэйг болон хэргийг үйлдсэн байж мэдэх хүмүүсийг орон даяар эрэн сурвалжилж байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.