НӨАТ-ын тайланг энэ сарын 10-ныг дуустал хүлээж авна
Аймгийн хэмжээнд10-дугаар сарын НӨАТ-ын тайланг энэ сарын 10-ныг хүртэл хүлээн авч байна. Аж ахуйн нэгж, иргэд НӨАТ-ын тайлангаа сар бүрийн 1-с 10-ны хооронд Орхон аймгийн Татварын хэлтэст илгээх ёсто
Аймгийн хэмжээнд 10-дугаар сарын НӨАТ-ын тайланг энэ сарын 10-ныг хүртэл хүлээн авч байна. Аж ахуйн нэгж, иргэд НӨАТ-ын тайлангаа сар бүрийн 1-с 10-ны хооронд Орхон аймгийн Татварын хэлтэст илгээх ёстой бөгөөд өнгөрсөн сарын хувьд аж ауйн нэгж, иргэдийн 94,5 хувь нь тайлангаа илгээсэн байна. Харин тайлангаа ирүүлээгүй иргэд, ААН-үүд өмнөх сарын тайлангаа заавал нөхөж өгсөний дараа энэ сарын тайлангаа илгээх эрх нь нээгдэхийг анхааруулж байна.
Мөн Татварын тухай хуульд зааснаар ААН-үүд улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор ирүүлэх ёстой байдаг. Гэтэл Орхон аймгийн хэмжээнд 1627 ААН 3-р улирлын тайланг хоцроосон байна.
Дашрамд дурдахад Орхон аймгийн татварын хэлтсээс долоо хоног бүрийн Мягмар гаригийн 15:00 цагт бизнес эрхлэгчдэд зориулсан татварын багц сургалт, Лхагва гаригийн 15:00 цагт хэрэглэгч, иргэдэд зориулсан цахим баримтын тухай сургалт зохион байгуулдаг тул эрхэм та өөрийн цаг заваа төлөвлөн татварын тухай ойлголт, мэдлэгээ дээшлүүлэх боломжтой юм.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0