2018 он гарсанаас хойш 10 гаруй ААН-д зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулжээ
2018 он гарсанаас хойш 10 гаруй ААН-д зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулжээ
Татвар төлөгч хуулийн этгээд, ААН жилд 4 удаа улирлын тайлан гаргаж, татварт илгээх шаардлагатай. Тодруулбал: Нэгдүгээр улирлын тайлан 4\/1- 4\/20 Хоёрдугаар улирлын тайлан 7\/1-7\/20 Гуравдугаар улирлын тайлан 10\/1- 10\/20 Дөрөвдүгээр улирлын тайланг дараа оны 2\/10 ны дотор өгч байхаар улирлын тайлангийн график мөрдөгддөг. Мөн Орхон аймагт НӨАТ-ын тайланг татвар төлөгчөөр бүртгүүлсэн 10.000 ААН сар бүрийн 1-10 ны дотор илгээх учиртай.  43724208_325737804891636_1433706198468657152_n Харин татвар төлөгчдийн 2018 оны 3 дугаар улирлын тайланг авч дууссан бөгөөд ирц 70 гаруй хувьтай банйа. Нийт татвар төлөгчдийн 27 хувь нь тайлангаа хоцроосон аж. Нийт 3000 гаруй татвар төлөгч тайлан ирүүлэхээс ААНОАТ-73.1 буюу  2797 ААН, ЦХТАО \/суутган\/- 71.49 буюу 2854 ААН, ААНОАТ-93 буюу 295 ААН, ТТАМНАТ-100 хувь гэсэн ирцтэйгээр 3 дугаар улирлын тайлан ирүүлжээ. Тэгвэл татвар төлөгч ААН тайлан хоцроосон тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.1 дэх заалтын дагуу 1 сая 500.000 төгрөгөөр торгуулих заалттай бөгөөд 2018 он гарсанаас хойш 10 гаруй ААН-д торгууль ногдуулжээ. Орхон аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Г.Гэрэлт-Од: Татвар төлөгчдийг мэдээллээр бүрэн хангаж, тайлант хугацааг сануулсаар байгаа Gerelt-Od 1 Татварын хэлтсээс mta.mn, Орхон аймгийн татварын хэлтсийн сайт болон бусад хэвлэл мэдээллийн байгууллагаар татвар төлөгч, хуулийн этгээдийн тайлант хугацааг тогтмол анхааруулдаг. Мөн жил бүрийн 5 дугаар сард “Татвар төлөгчдийн өдөр” арга хэмжээгээр мэдээлэл өгч байна. Татвар төлөгч шинээр бүртгүүлэх бүрт татварын хэлтсийн улсын байцаагч нар тайлант хугацаа, шаардлагатай материалыг танилцуулдаг. Тиймээс мэдээлэлгүй, мэдэхгүйгээс хоцорсон гэх нь өрөөсгөл ойлголт юм. Нөгөө талаас үйл ажиллагаа явуулаагүй ААН-үүд тайлан өгөхгүй гэж ойлгосон гэдэг. Энэ нь тайлан өгөхгүй гэсэн үг бус юм. Хуулийн этгээдээр бүртгүүлсэн л бол заагдсан хугацаанд “Х” тайлан илгээх үүрэгтэй. Энэ нь татвар төлөгчдийн эрх үүрэгт заагдсан. Хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь бид тусалж, тайлант хугацаа ойртоход сануулж утсаар ярих, хэвлэл мэдээллийн хэрэгслээр анхааруулга явуулдаг. Зарим татвар төлөгчдийн тухайд сар бүр холбогдох дугаар утсаа сольж байна. Уг нь журмандаа холбогдох утас, хаяг байршил солигдсон тухай бүрт бидэнд мэдээлж, бүртгэлжүүлэх ёстой.  Тиймээс Татвар төлөгчөөр бүртгүүлсэн хуулийн этгээд та хариуцлагатай байж, татварын тухайн хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийг хүсье! Баярлалаа.      
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа