Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

М.Эрдэнэдалай охинд амьдрал хайрлая!

М.Эрдэнэдалай охин чихрийн шижин өвчнөөр 4 хөн настайдаа өвдөж, улмаар 13 жилийн хугацаанд өвчин нь хүндэрч, бөөрний архаг дутагдалд ороод байгаа юм. Түүний ээж Ч.Октябрь өөрөө донор болж, бөөр шилжүү

М.Эрдэнэдалай охинд амьдрал хайрлая!
М.Эрдэнэдалай охин чихрийн шижин өвчнөөр 4 хөн настайдаа өвдөж, улмаар 13 жилийн хугацаанд өвчин нь хүндэрч, бөөрний архаг дутагдалд ороод байгаа юм. Түүний ээж Ч.Октябрь өөрөө донор болж, бөөр шилжүүлэн суулгах хагалагаанд орохоор бэлтгэж эхэлжээ. 10 гаруй жилийн хугацаанд ажил хөдөлмөрөө цалгардуулж, хэн нэгнээс тусламж хүсч байгаагүй ч, эх хүний үрээ гэсэн халуун сэтгэлээр, сүүлчийн найдварыг нийт ард иргэд биднээс эрж хайж байна.  44600270_2355524274475866_6748595577203720192_n            Мөхбатын Эрдэнэдалай 2002 онд төрсөн. 16 настай. Орхон аймаг Баян-Өндөр сум, Баянцагаан багийн иргэн. Анх 2006 оноос 4 настайгаасаа эхлэн Чихрийн шижин өвчнөөр өвчилж, 13 жилийн хугацаанд байнгын эмчилгээ асаргаатайгаар, Улаанбаатар хотын "Эх нялхасын эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлсээр өдийг хүрсэн. Энэ хугацаанд 2013 онд 2 нүд нь хараагүй болж, болорын хагалгаанд орсон ч, саяханаас нэг нүдний хараа муудаж, улмаар нүдний суваг нь хаагдаж эхэлжээ. Мөн сахарын өвчин хүндэрч бүх дотор эрхтэн, зүрх, элэг ,нойр булчирхай, бөөр зэрэгт нөлөөлж 2018 оноос бөөрний архаг дутагдлын төгсгөлийн шат оноштой Гемодиализ аппаратанд 7 хоногт 3 удаа орж эмчлүүлж байна.Энэ нь бүрэн шаардлагатай эмчилгээ бус төдийгүй,  бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай. Тиймээс Дэлгэрдалай охины ээж Октябрь холбогдох шинжилгээ материалыг бүрдүүлж, өөрөө донор болохоор бэлтгэж байна. Монгол улсад элэг, бөөр шилжүүлэн суулгахад  даатгалаар хөнгөлж, хагалгаа хийдэг болсон. Тасгийн эмчийн хэлж буйгаар улсаас тодорхой эмчилгээг хийж байгаа ч цус сэлбэх, өвчин намдаах, өөр бусад дотор эрхтний эмчилгээ шаардлагатай байдаг. Тиймээс М.Дэлгэрдалай охины аав ээж Октябрь, Мөнхбат нар оюутан эгч, дүүгийн хэрэгцээ, мөн түүний эмчилгээг таслахгүйн тул гэрт нь цоожилж үлдээх ч тохиолдол байдаг гэнэ. Эдгээр өдрүүдэд охин дөхүүлж тависан эм тариа, хоол цайгаа ч ууж хэрэглээгүй байдаг гэнэ. 44587792_326268921439692_4938700009391521792_n Нэгдүгээр эмнэлэгээс охины ээжид 33 нэр төрлийн шинжилгээ хийлгэхийг зөвлөсөн. Заримыг нь үнэ төлбөргүй улсын эмнэлэгээр хйилгэх бол, үлдсэнг нь хувийн төлбөртэй эмнэлэгээр хийлгэх шаардлагатай. Гэвч өдөр дутмын эм тариагаа арай ядан залгуулж буй эцэг эхэд санхүүгийн хүндхэн бэрхшээл юм.  Одоогоор Баянцагаан багийн засаг даргын ажлын албанаас багийн нутаг дэвсгэрийн бүх ААН-үүдэд уриалга гаргасан. Мөн Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас М.Эрдэнэдалдай охинд амьдрал хайрлая уриалга, хандивын хайрцаг, аянг эхлүүлээд байна. 44598556_158278971788649_4008180643040067584_n Хэрэв Улсын нэгдүгээр эмнэлэгээс бөөр шилжүүлэн суулгах боломжтой нь тогтоогдвол эмчилгээ сувилгаа, хагалгааны төлбөр ч тулгамдсан асуудал болох юм.  Иймд иргэн таныг энэрэнгүй сэтгэлээр хандивын гараа сунгаж, ургаж буй цэцэг шиг 16 хан настай бяцхан охинд сэтгэлийн хандив өргөж, амьдал хайрлахыг уриалж байна. Дашрамд дурдахад эрхтэн шилжүүлэн суулгах нь  нь донор бэлэн, эд эсийн шинжилгээ тохирсон тохиолдолд, бусад эрхтний чадвараас хамааран мэргэжлийн эмч нарын багийн дүгнэлтээр баталгааждаг байна. Хандивын данс: 130600087806 Төрийн банк Харилцах утас: 94122996, Ээж Ч.Октябрь  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.