Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:Маргааш өдөр Булганы өмнөд, Сэлэнгийн баруун өмнөд, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурч,Өмнөговийн нутаг, Баянхонгор, Дорногови

Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Булганы өмнөд, Сэлэнгийн баруун өмнөд, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурч,  Өмнөговийн нутаг, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ. Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр нутгийн төв хэсгээр, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч говь талын нутгаар хүчтэй салхитай байхыг анхааруулж байна. 2018 оны 10 дугаар сарын 20-ны 20 цагаас 10 дугаар сарын 21-ний 20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр   секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, бусад нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө бүх нутгаар 8-13 хэм дулаан байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 8-10 хэм дулаан байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар  өнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна. 147580666357f705c774e97 2018 оны 10 дугаар сарын 22-ноос 10 дугаар сарын 26-ныг хүртэлхцаг агаарын урьдчилсан төлөв 22-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст цас орно. Салхи 22-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр, 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 22-нд нутгийн зүүн хагаст, 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө дулаан байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.