Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний төвлөрсөн цогцолбор нээгдлээ

Хөдөө орон нутгаас орж ирж буй амьд мал, малын гаралтай бүтээгдэхүүн бүгд Таван-Эрдэнэ худалдааны төвд төвлөрч, мэргэжлийн эмчийн хяналт, шинжилгээнд хамрагдсанаар баталгаат хүнс иргэдэд нийлүүлэгдэх

Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний төвлөрсөн цогцолбор нээгдлээ
Хөдөө орон нутгаас орж ирж буй амьд мал, малын гаралтай бүтээгдэхүүн бүгд Таван-Эрдэнэ худалдааны төвд төвлөрч, мэргэжлийн эмчийн хяналт, шинжилгээнд хамрагдсанаар баталгаат хүнс иргэдэд нийлүүлэгдэх боломжтой болж байна. Тодруулбал Орхон аймгийн Таван-Эрдэнэ худалдааны төвд анхны зорилго ёсоор ийнхүү ажиллаж эхлэх нь ээ. 44185945_1225403494264014_6712113025479868416_o Баян-Өндөр сумаас хотын өнгө үзэмж, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангахын тулд бодлогоор хувийн хэвшлээ дэмжин ажилласан нь энэ юм. Цаашид Орхон аймаг, Эрдэнэт хотод малын гаралтай түүхий эд, арьс шир, өлөнг ил задгай, зам дагуу бус зөвхөн энд худалдан авах, зарж борлуулах юм. Харин худалдаа үйлчилгээний таатай орчин, зам, тохижилт, бүрдүүлэх чиглэлд орон нутгийн оролцоо чухал. Тиймээс арьс, түүхий эд авдаг цэгүүдэд нь зориулж сүүдрэвч, ноос авдагт нь хүйтэн ангар, ноолуур авдагт нь контейнер, малын амьд худалдаа хийлгэх хашаа, мал нядалгааны стандартад нийцсэн газрууд, дайвар бүтээгдэхүүн борлуулах цэг гээд цогцоор нь төвлөрүүлэхээр шат дараатай ажлуудыг хэрэгжүүлж байна  44183256_1225403367597360_5580258653287481344_n Үүгээр ч зогсохгүй зэргэлдээ төвийн бүсийн аймгуудын малын гаралтай мах, арьс ширч төвлөрөх боложмтой болж байна. Алсдаа тус худалдааны төвөөс итгэмжлэгдсэн лабортори ажиллуулж, ноос ноолуур хадгалах ангор ашиглалтад оруулахаас гадна амьд мал худалдан авсан тохиолдолд, төхөөрөн жижиглэн бэлтгэх, дайвар бүтээгдэхүүнийг цэвэрлэж, өвчүү толгойг нь хуйхалж өгөх хүртэл үйлчилгээг нэвтрүүлнэ гэнэ.  41642454_281456479356542_7102607650986131456_o
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.