Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Цагаан тоосны идэвхжилттэй бүсээс 35 иргэн шинжилгээнд хамруулахад уушигны архаг үрэвсэл, бронхиттой гэж гарчээ

Орхон аймгийн Засаг даргын захирамжийн дагуу цагаан тоос иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар тодорхой нэгдсэн дүн мэдээлэлтэй болох шаардлагатай гэж үзэн, орчны иргэдийг Эрүүл мэндийн ү

Цагаан тоосны идэвхжилттэй бүсээс 35 иргэн шинжилгээнд хамруулахад уушигны архаг үрэвсэл, бронхиттой гэж гарчээ
Орхон аймгийн Засаг даргын захирамжийн дагуу цагаан тоос иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар тодорхой нэгдсэн дүн мэдээлэлтэй болох шаардлагатай гэж үзэн, орчны иргэдийг Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах чиглэлд Эрдэнэт үйлдвэртэй тохиролцсон. Тэгвэл Эрдэнэт үйлдвэр 2018 онд 8 сая төгрөгийг иргэдийн эрүүл мэндийн үзлэгт  төсөвлөсөн гэнэ. Тус бага хэмжээний төсвөөр Говил, Баянцагаан, Жаргалантын оршин суугчдаас санаандгүйгээр түүвэрлэн, 35 иргэнийг Медипас эмнэлэгийн үзлэг оношилгоонд үнэ тарифийг бууруулж, ярьж хөөрч байж арай ядан дараах чиглэлээр шинжилгээнд хамруулжээ. Үүнд: Уушигны томографиар 35 хүн Спирографийн аппаратын тусламжтайгаар  уушигны үйл ажиллагаа, амьсгалын багтаамж шалгахаар 32 иргэн Уушигны дурангийн шинжилгээнд 8 иргэн хамруулах ёстойгоос дурангийн шаардлага хангасан 1 иргэн Нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт 35 иргэнийг хамруулжээ.  Үр дүнд: Урьдчилсан дүнгээр үзлэг оношилгоонд хамрагдагсдын 80-90 хувь нь уушигны үрэвсэл, бронхиттой гэж гарчээ.  Одоогоор мэргэжлийн баг шинжилгээний дүнг нэгтгээгүй байгааг холбогдох албан тушаалтан хэллээ. Тэгвэл тус өвчнийг мэргэжлийн эмч мэргэжилтэн ингэж тайлбарласан байна. 7-1-1501472830801 -9-728 Аль эртнээс Эрдэнэт үйлдвэрийн цагаан тоос Эрдэнэтийн хүн амын эрүүл мэндэд хор учруулаад эхэлсэн юм биш гэсэн хардалт төрж байна. Угтаа Эрдэнэт үйлдвэр нь  зэс, молибдений хvдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд зүй ёсоор тооцогддог, эдийн засгийн чадамж ч өндөр гэх нь бий. Тэгвэл яагаад иргэдийн эрүүл мэндийн үзлэг оношилгооны зардал төсвийг багахан хэмжээгээр тусгаж өгсөн юм бол оо? Эсвэл Шинжилгээний дүнг гадарлаж байв уу.... Ямартай ч мэргэжлийн багийнхан 2019 оны төсөвт тоосжилттой бүсээс 190 иргэнийг нарийн шинжилгээнд хамруулахаар санал хүргүүлсэн гэнэ.     
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.