Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Түлээний модны төрөлжсөн зах ашиглалтад орно

Өвөлжилтийн бэлтгэлийн нэг хэсэг нь гэр хорооллын айл өрхүүдийн түлээ түлш, нөөцийн бэлэн байдал, үнэ ханшийг тогтвортой барих асуудал байдаг. Тэгвэл Баян-Өндөр сумаас санаачилж, айл өрх өөрсдийн боло

Түлээний модны төрөлжсөн зах ашиглалтад орно
Өвөлжилтийн бэлтгэлийн нэг хэсэг нь гэр хорооллын айл өрхүүдийн түлээ түлш, нөөцийн бэлэн байдал, үнэ ханшийг тогтвортой барих асуудал байдаг. Тэгвэл Баян-Өндөр сумаас санаачилж, айл өрх өөрсдийн боломжинд тааруулж ачих нөхцлөөр хангасан шинэ захыг хувийн хэвшилтэй хамтран ажиллуулах болжээ. Хамгийн гол нь үнэ ханшийг тогтвортой барих гэнэ. 43065473_1888852144484892_8485341529773178880_n_1 Тодруулбал Баянталын хэсэг дээр "Орхон-1" түлээний зах шинээр нээгдэх гэнэ. Тус зах нь мод, нүүрс, шахмал түлш худалдаалахаас гадна өөрсдөө шахмал түлш боловруулах технологи судалж буй гэнэ. Өнөөдрийн байдлаар Булган аймагт үйлдвэрлэгдэж байгаа шахмал түлшийг туршилтаар худалдаалж байна.43190304_2283405051740810_832134275624075264_n_1 Мөн модны нөөцийг сайтар бэлтгэж байна. Ингэнсээр түлээ түлшний худалдааг бүх төрлөөр явуулах боломжтой болно. Жишээ нь шуудайгаар, үхэр тэрэг, морин тэргээр иргэдийн хэрэглээ, санхүүгийн боломжинд тохируулан зах зээлийн үнээс доогуур, хямд зарж борлуулахаар одоогийн байдлаар 380 гаруй м куб мод бэлтгээд байна. 43086331_2142394689413474_5275533820307701760_n Мөн тухайн модны захад жижиглэнгээр түлээ, нүүрс худалдан борлуулдаг иргэдэд үнэ төлбөргүйгээр талбай гарган өгч дэмжих юм. Түлээний үнэ ханшийг зохиомлоор өсгөх явдал газар авсаар байгаа тул ийнхүү модны захыг нэмж байна. Иргэн та портер модыг 200.000-250.000 төгрөгөөр буюу 1м куб модыг 50,0 төгрөгнөөс дээш үнээр худалдан авахгүй байr, зохиомол хөөрөгдөл үүсгэхгүй байхыг анхааруулж байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.