Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

"Ухаалаг утасгүй хичээлийн жил" аян Хүрэнбулаг багийн сургууль тус бүрт хэрэгжинэ

Засгийн газрын шийдвэрээр 10-р сарын 1-ээс ухаалаг утсыг сургуулийн орчинд хэрэглэхийг хориглосон шийдвэр мөрдөгдөж байгаатай уялдуулан Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн ажлын алба “Ухаалаг ута

"Ухаалаг утасгүй хичээлийн жил" аян Хүрэнбулаг багийн сургууль тус бүрт хэрэгжинэ
Засгийн газрын шийдвэрээр 10-р сарын 1-ээс ухаалаг утсыг сургуулийн орчинд хэрэглэхийг хориглосон шийдвэр мөрдөгдөж байгаатай уялдуулан Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн ажлын алба “Ухаалаг утасгүй хичээлийн жил” аяныг өөрийн багийн нутаг дэвсгэрийн ЕБС-иудад эхлүүллээ.  42985506_293652524569184_7693358962074189824_nУг аян нь ухаалаг гар утас болон ухаалаг төхөөрөмжийн сөрөг нөлөө, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гар утасны зохистой хэрэглээг хэвшүүлэх зорилготой. Аяны хүрээнд өөрийн багийн нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын сургуулиудад багийн Засаг даргын захирамжийн дагуу, сургуулийн орчинд ухаалаг утас ашиглах журмыг,  уриа бүхий стикерийн хамт гардуулан өглөө. Мөн ухаалаг утасны зохистой хэрэглээг бий болгох, ухуулга сурталчилгааг тогтмол зохион байгуулах, уриалгыг сургууль тус бүрт хэрэгжүүлэн ажиллахыг үүрэг болгосон байна.Тус багт  ЕБС-ийн 4 сургууль үйл ажиллагаа явуулдаг. Тодруулбал улсын чанартай 4, 13-р сургууль, хувийн  Цайхун гэгээ, Эрдмийн сан сургуулиуд юм.42938072_2164117217173884_4374600907405393920_n42984083_240439229960418_4028166672056582144_n42940150_321717475301546_4178251190364012544_n Аяны удирдамжийг гардаж авсан тус сургуулиуд ухаалаг утаснаас татгалзах уриалгад нэгдэж бусад ЕБС-иудаа уриалж байна.Сургуулийн орчинд ухаалаг утасны хэрэглээг хязгаарласнаар цахим халдлага, донтолтыг хязгаарлаж сурлагын түвшинд эерэг нөлөө үзүүлдэг ач холбогдолтой.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.