Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Томуугийн дэгдэлт өндөр байна

Энэ удаагийн ханиад томууны шинж тэмдэг хэт өндөр халуурах, хоолой ам сэрвэгнэж загатнах, ханиалгах, хоолой өвдөх, гүйлгэх, бөөлжих гэх мэт шинж тэмдэгтэй. Бөөлжилт, суулгалт хавсарсан тохиолдолд хүүх

Томуугийн дэгдэлт өндөр байна
Энэ удаагийн ханиад томууны шинж тэмдэг хэт өндөр халуурах, хоолой ам сэрвэгнэж загатнах, ханиалгах, хоолой өвдөх, гүйлгэх, бөөлжих гэх мэт шинж тэмдэгтэй. Бөөлжилт, суулгалт хавсарсан тохиолдолд хүүхэд том хүнгүй шингэний дутагдал, хордлогод орж байна. Уг шинж тэмдгийг иргэд хоолны хордлого, аль эсвэл өөр өвчинтэй андуурсанаар буруу эмчилгээ хийж цаг алдаж байна гэдгийг эмч мэргэжилтэн хэлж байна. Өнгөрсөн 7 хоногт Уурхайчин багийн "Мэндцэцэн" өрхийн эрүүл мэндийн төвд өндөр халуурсан, хоолой өвдсөн, бөөлжиж, гүйлгэсэн гэх шинж тэмдэгтэй 0-16 насны 20 хүүхэд, 16-аас дээс насны 11 хүн үйлчлүүлж, эмчийн заавар зөвлөгөө, эмийн жор бичүүлсэн байна. Харин БОЭТ-ийн хүүхдийн тасгаар өнгөрөгч 7 хоногт дээрх шинж тэмдгээр 485 хүн үйлчлүүлж, заавар зөвлөгөө авсанаас, 38 нь хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Өвчнийг тоолгүй даамжиргавал хатгаа болж хүндэрнэ гэдгийг анхааруулж байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.