Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Оршин суугчдын хүсэлтээр дэн буудлуудын үйл ажиллагааг зогсоож болзошгүй

Эрдэнэт хотын хэмжээнд 6 багт нийт 76 өргөтгөл байна. Үүнээс зөрчилтэй 26, буулгах шаардлагатай 25-д албан мэдэгдлийг хүргүүлсэн гэдгийг өмнө нь аймгийн засаг дарга зөвшөөрөлгүй өргөтгөлүүдтэй танил

Оршин суугчдын хүсэлтээр дэн буудлуудын үйл ажиллагааг зогсоож болзошгүй
  Эрдэнэт хотын хэмжээнд 6 багт нийт 76 өргөтгөл байна. Үүнээс зөрчилтэй 26, буулгах шаардлагатай 25-д албан мэдэгдлийг хүргүүлсэн гэдгийг өмнө нь аймгийн засаг дарга зөвшөөрөлгүй өргөтгөлүүдтэй танилцах үеэр мэдээлж байсан. Үүний дагуу Баян-Өндөр сумаас нэг давхрын өргөтгөл, дэн буудал, лоунж, пабуудын талаар оршин суугчдын дунд  санал асуулга явуулжээ. Оршин суугчдын зүгээс зөвшөөрөлгүй өргөтгөл бариснаас болж даацын хана нураасан байж болзошгүй. Эдгээр өргөтгөлүүдэд мэргэжлийн шалгалт, дүгнэлт хийх шаардлагатай. Мөн орон сууцанд паб лоунж, дэн буудал ажиллах нь оршин суугчдын эрх ашгийг ноцтойгоор зөрчиж, архидалт, садар самууны уурхай болж, амгалан тайван амьдрах эрхийг хязгаарлаж байна. Мөн цаашлаад орон сууц хоорондох зам, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжийн газарт халдаж өргөтгөл баригдсан байх нь элбэг тул нураах, татан буулгах, хаах шаардлагатай гэсэн саналуудыг илэрхийлжээ
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.