Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

“Аврагч-2018” тэмцээн 20 дахь жилдээ зохиогдлоо

Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудын гамшгаас хамгаалах орон тооны бус штаб, анхны тусламжийн нөхөрлөлийн бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн б

“Аврагч-2018” тэмцээн 20 дахь жилдээ зохиогдлоо
Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудын гамшгаас хамгаалах орон тооны бус штаб, анхны тусламжийн нөхөрлөлийн бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг хангах, гамшгийн үед ажиллах чадварыг дээшлүүлэх зорилгоор Орхон аймгийн Засаг даргын ивээл дор Онцгой байдлын газар, аймгийн цэргийн штаб, Улаанзагалмайн хороо хамтран “Аврагч-2018” тэмцээнийг амжилттай зохион явууллаа.42183034_171334903715841_5110914630159433728_n (1)    “Аврагч-2018” тэмцээнд 16  аж ахуй нэгжийн 16 баг, 300 гаруй тамирчид оролцож аваргуудаа шалгарууллаа. Тэмцээний тэргүүн байрыг Эрдэнэтийн дулааны цахилгаан станц, хоёрдугаар байранд Боловсрол соёл, урлагийн газар, гуравдугаар байранд Төрийн банк, дөрөвдүгээр байранд Петровис, тавдугаар байранд Баян-Өндөр сумын баг тамирчид орж, шилжин явах цом, өргөмжлөл, алт мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ. 42201360_480822369069492_8359796298521509888_n (1) Мөн Аврагч тэмцээний 20 жилийн ойд зориулан ОБЕГ-аас 17 албан иргэнийг "Онц байдлын төлөө" тэмдэг, баярын бичиг, МУЗН-ийн шагналаар 5 иргэнийг шагнасанг холбогдох албаныхан гардууллаа. Энэ үеэр Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут 20 жилийн хугацаанд тасралтгүй баг тамирчдаа амжилттай бэлтгэн оруулсан 6 байгууллага тус бүрийг 1.000000 төгрөг, "Аврагч" тэмцээнийг санаачлагчдыг тус бүр 500.000 төгрөгөөр, тэмцээнд олон жил үр бүтээлтэй оролцсон 50 гаруй тамирчдад дурсгалын медалийг гардуулав.42301064_558770901219280_2637562115375759360_n  Аврагч тэмцээний нийт шагналын 7 сая төгрөгийг  аймгийн Засаг даргын гамшигийн нөөц сангаас санхүүжүүлжээ.42311792_260984951288696_4077264594995773440_n (1)
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.