Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Ходоод, улаан хоолойн хорт хавдар эрт үедээ оношлогдож, бүрэн эмчлэгдэх боломжтой

Орон нутгаас ходоод улаан хоолойн хавдрыг эрт үед нь илрүүлэн эмчлэх зорилгоор ахмадуудыг дурангийн шинжилгээнд хамруулсан. Үүний үр дүнд Монгол улс нийт ходоодны хорт хавдрын 5-10 хувь нь нэгдүгээр ү

Ходоод, улаан хоолойн хорт хавдар эрт үедээ оношлогдож, бүрэн эмчлэгдэх боломжтой
Орон нутгаас ходоод улаан хоолойн хавдрыг эрт үед нь илрүүлэн эмчлэх зорилгоор  ахмадуудыг дурангийн шинжилгээнд хамруулсан. Үүний үр дүнд Монгол улс нийт ходоодны хорт хавдрын 5-10 хувь нь нэгдүгээр үедээ оношлогддог бол Орхон аймгийн 30-35 хувь нь нэгдүгээр үедээ оношлогдож байгаа юм. Ингэснээр ходоодны хорт хавдрын насбаралт сүүлийн 3 жилд буурсан үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал 2015 онд 49 тохиолдол оношлогдож 35 нь насбарж байсан бол 2017 онд 56 тохиолдол оношлогдож 27 хүн насбарсан. Улаан хоолойн ходоодны дурангийн шинжилгээнд хамрагдах нь өндөр ач холбогдолтойг Орхон аймгийн туршлага илэрхийлж байна. Тухайлбал иргэн Н.Хээрийнбаатар ходоод улаан хоолойн урьдчилан сэргийлэх дурангийн шинжилгээнд хамрагдаж, хавдрын нэгдүгээр үедээ оношлогдож, эмчлүүлжээ. Тэрээр өнөөдөр эрүүл саруул ажил хөдөлмөрөө эрхэлж байна. Яг ийм аргаар эмчлүүлсэн тохиолдол 40 орчим байгаа гэнэ. Манай улсад Ийм улаан хоолойн ходоодны хорт хавдрын эрт илрүүлж эмчлэх нэгдсэн бодлого байхгүйгээс жил бүр маш олон иргэн хорвоогийн мөхн бусыг үзэж байна. Тиймээс эрүүл мэндийн яамнаас бодлогын түвшинд системтэйгээр анхаарах,иргэд өөрсдөө эрүүл мэндийн мэдлэг боловсролоо дээшлүүлж, тогтмол үзлэг оношлогоонд хамрагдаж хэвших шаардлагатай байгаа гэдгийг эмч мэргэжилтэн онцолж байна.42321888_540670066358974_5697433444250812416_n42257204_738333389833426_8154332995885465600_n
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.