Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

ШУУРХАЙ МЭДЭЭ: Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн зорчих хөдөлгөөнийг бүрэн зогсоолоо

Өчигдөр шөнөөс эхлэн нутгийн ихэнх хэсгэээр цас орж, цасан шуурга шуурч замын нөхцөл байдал хүндэрч байна. Өнөөдөр Сэлэнгийн нутаг, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр ахиухан

ШУУРХАЙ МЭДЭЭ: Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн зорчих хөдөлгөөнийг бүрэн зогсоолоо
 Өчигдөр шөнөөс эхлэн нутгийн ихэнх хэсгэээр цас орж, цасан шуурга шуурч замын нөхцөл байдал хүндэрч байна. Өнөөдөр Сэлэнгийн нутаг, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, зам даваа хаагдах, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Улсын онцгой комиссын даргын тушаалаар өнөөдрийн \/2018.09.20\/ 17:00 цагаас маргааш өглөөний 09 цаг хүртэл хугацаанд Улаанбаатар хотоос баруун чиглэлд гарах бүх хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Мөн Эрдэнэтээс Улаанбаатар зорчих хөдөлгөөнийг \/2018.09.21\/ 09:00 хүртэл хаав. Тиймээс иргэд та бүхэн онцын шаардлагагүй бол хөдөө, орон нутгийн замд зорчихгүй байх, шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, өвлийн дугуй, шатахууны нөөц, дулаан хувцастай зорчихыг анхааруулж байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.