Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Идсэнийхээ төлөө ходоодны хорт хавдраар өвчилсөөр байх уу?...

Монголчууд улаан хоолойн хавдраар дэлхийд 4, ходоодны хавдраар дэлхийд 2-т орж байна. Яагаад2 өөр эд эрхтний хавдар нэгэн зэрэг өндөр байна вэ?Үүнийг амьдарлын буруу хэвшил, эрүүл мэндийн боловсрол ду

Идсэнийхээ төлөө ходоодны хорт хавдраар өвчилсөөр байх уу?...
 Монголчууд улаан хоолойн хавдраар дэлхийд 4, ходоодны хавдраар дэлхийд 2-т орж байна. Яагаад  2 өөр эд эрхтний хавдар нэгэн зэрэг өндөр байна вэ?Үүнийг амьдарлын буруу хэвшил, эрүүл мэндийн боловсрол дутмаг байгаагийн илрэл гэж эмч мэргэжилтэн хэлж байна. Учир нь махан хоол хэрэглэдэг бид, хоол идсэний дараа хэвтэх, ялангуяа оройн цагаар хооллочихоод  зурагт үзэн хэвтэж, тухлах нь ходоодны хорт хавдраар өвчлөх гол эх үүсвэр болдог байна.  Та оройн хоолоо идсэнийхээ дараа юу хийдэг вэ?  Энэ асуултад 3-4 иргэн хооллосны дараа хэсэг телевизор, интернетийн сонин хачин хонирхож байгаад унтаж амардаг гэж хариулав. Гэвч бидний дийлэнх хандлагын бодит үнэн. Ходоодны хорт хавдрыг дэлхийд байрлалаас нь хамаарч шалтгааныг нь таниж мэддэг байна. Япон Солонгос улсын ходоодны хорт хавдаар өвчлөгсдийн 70 хувь нь ходоодны доод 3\/1-д байрладаг. Харин Монголчуудын  нийт хавдрын 70 хувь нь ходоодны дээд 3\/1 буюу улаан хоолойн амсарт байрладаг. Дээд хэсэгт хоол тогтдоггүй ч хавдар байрлаж байгаа нь хооллосны дараа шууд хэвтдэгтэй холбоотой. Угтаа хүн хооллосны дараа 2 хөл дээрээ явсанаар  ходоодонд хоол тунаж, бага багаар 12 ороомог гэдэсрүү орж боловсрох ёстой . Харин шууд хэвтсэнээр Монголчуудын ходоодны хавдрын дийлэнх тохиолдлоор бүртгэгдээд буй дээд хэсэгт хоол тунаж, хавдрын эхлэл, хамгийн том шалтгаан буюу богино хугацаанд цээж хорсож, авдрын сууль болдог гэнэ.Slide9Slide12 Хүн хооллосны дараа 2 хөл дээрээ явсанаар  ходоодонд хоол тунаж, бага багаар 12 ороомог гэдэсрүү орж боловсрох ёстой. Харин шууд хэвтсэнээр ходоодны дээд хэсэгт хоол тунаж, хавдрын эхлэл хамгийн том шалтгаан болж, богино хугацаанд цээж хорсдог байна. Энэ нь ходоодны хорт хавдрын эхлэл болдог байна. 2. Мөн  Монголчууд цадахыг буруу ойлгодог нь ходоодонд сөргөөр нөлөөлдөг. Хүний ходоодны зай 2 алга нийлүүлсэнтэй тэнцүү хэмжээтэй.  Хүн тэр хэмжээний хоол идсэний дараа нэмж идэх хүсэл төрж байвал үүнийг цадалт гэнэ. Гэтэл Монголчууд нэмж идээд, гэдэс нь царайгаад ирэхээр одоо л цадаж байна гэж боддог. Энэ үйлдэл нь ходоодны суналт, хоол боловсруулах чадварт  сөргөөр нөлөөлдөг. Үүгээр ч зогсохгүй хавдрын бас нэгэн шалтгаан болдог гэнэ.Slide14 Нэмж хэлэхэд ходоод, улаан хоолойн хорт хавдрын бусад шалтгаанууд нь давсны хэт их хэрэглээ, хеликобактери, дөнгөж болсон ууртай хоол цай идэж уух, хорт зуршил, дахин хооллолт буюу пицца, чиккен, хийжүүлсэн ундаа гэдгийг сануулъя. Эдгээрээс аль болох татгалзах нь чухал юм.  Та “Идэхийн төлөө амьдрах биш, амьдрахын төлөө идэж, эрүүл саруул амьдрах бүрэн боломжтой юм. Зөв хандлага, зөв амьдралын хэвшлийг төлөвшүүлж, түгээцгээе!     
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.