Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Багш нарын цалинг нэмэхээр болжээ

Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. НОРМООС ДАВСАН ХҮҮХДИЙН ТООГООР БАГШ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХЭЭР БОЛЛОО БСШ

Багш нарын цалинг нэмэхээр болжээ
Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. НОРМООС ДАВСАН ХҮҮХДИЙН ТООГООР БАГШ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХЭЭР БОЛЛОО  БСШУСЯ-ны ҮЭ "Цалин хөлс доогуур байсан зөрүүг арилгаж тодорхой хувиар нэмэх асуудал дээр тохиролцож чадлаа. 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлээд ажлын ачааллыг үнэлэх үнэлгээний системтэй болно. Нормоос давсан хүүхдийн тоогоор багш нарын цалинг нэмэхээр боллоо. Инфляцитай уялдуулаад 2019 онд цалинг найм орчим хувиар нэмэх гэж байсан. Гэхдээ бид 20-иос доошгүй хувиар нэмэх дээр тохиролцоонд хүрлээ" гэлээ. 15360540685b8e5334591e3olloo_mn_1526521618_32 "2018-2019 оны хичээлийн жилийн эхний өдрүүдэд өнгөрсөн хичээлийн жилд үзсэн хичээлээ бататгах байсан. Ажил хаялтын хугацаанд сургууль тус бүр дээр хичээл янз бүрийн хугацаагаар тасалдсан. Тиймээс яамны зүгээс Нийслэлийн боловсролын газар болон аймгуудынболовсролын газартай холбогдон хичээлийг хэрхэн нөхөх талаар зөвлөмж хүргүүлэхээр бэлтгэж байгаа"-г БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга С.Ням-Очир хэллээ. Эх сурвалж ikon.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.