Орон сууцанд энэ сарын 14-ний өдрөөс халаалт өгнө
Эрдэнэт хотын өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд “Эрдэнэт Ус” ДТС ОНӨХК 300 орчим сая төгрөгийн засвар үйлчилгээний ажлыг хийсэн бөгөөд орон сууцны айл өрх, ААН-ийг энэ сарын 14-ний өдрөөс эхлэн дулаанаар хангах гэнэ. Ингэснээр Эрдэнэт хотын орон сууц, 1200 орчим ААН халаалт авна. Харин 2017 онд өргөтгөл гаргасан 34 айл өрхөөс шалтгаалж , залгаа орон сууц байранд гарсан дулааны алдагдал, доголдлыг арилгах хүндрэлүүд учирч буйг засаж байна. Мөн 2018 он гарснаас хойш 36 айл өрх дахин балконоо өргөтгөсөн, 37 айл шугам өөрчилсөн бөгөөд энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа юм.
Дулаан өгөхтэй холбоотойгоор зарим засвар үйлчилгээгээ дуусгаагүй айл өрхүүдэд эрсдэл гарч болзошгүй. Тиймээс засварын ажлаа яаралтай дуусгах, СӨХ халаалтын босоо шугамаа таглаатай, эсрдэлгүй эсэхийг шалгах шаардлагатай. Мөн орон сууцны дээд доод давхрын айл өрхүүд хий авах үеэр эзэнтэй байх хэрэгтэй гэдгийг сануулж байна.
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.