12 иргэн ажлын байртай болжээ
Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хүрээлэн буй орчноо хамгаалах, нөхөн сэргээх, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх,гамшигийн хор хохиролыг богино хугацаанд шуурхай арилгах зэргээр хөдөлмөр эрхлүүлж, сум хорооны ажилгүй иргэдийг зохион байгуулалттайгаар ажлын байртай болгох, цаашлаад нөхөрлөл, хоршоо байгуулахад бэлтгэх зорилготойгоор "Зохион байгуулалттай ажлын тушилтын төсөл"-ийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Орхон аймгийн 2 суманд тус бүр 6 иргэний бүрэлдэхүүнтэй, 4 бүлэг байгуулан, сумдуудаас 10 сарын ажлын төлөвлөгөө авч ажиллаж байна. Баян-Өндөр сумын тухайд өнгөрсөн 8 сард 2 бүлгийн 12 иргэн төлөвлөгөөний дагуу газар чөлөөлөлт, албан журмаар нүүлгэн шилжүүлэх арга хэмжээнд хамрагдаж, айл өрх нүүлгэн шилжүүлэх ажил хийсэн аж.
Ингэхдээ нэг хүн сард 10 хоног ажиллаж, ажлын хөлсөнд 100,0 төгрөг, мөн эрүүл мэнд,нийгмийн даатгалд хамрагдана.Харин Жаргалант сум хүнсний ногоо хураалтад, аж ахуй нэгжээс ирүүлсэн санал хүсэлтийг үндэслэн ажилгүй иргэдийг зуучилж байна.
Үүгээр ч зогсохгүй 2 сумаас төслийн хугацаанд иргэдийг ажил хөдөлмөр эрхлэх боломжит нөхцлөөр хангах 5 сая хүртэлх төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмж олгох гэнэ. Нэмж хэлэхэд 2018 оны эхний 8 сарын байдлаар Орхон аймагт ажил идэвхитэй хайгч иргэн 1064 байгаагийн 535 нь буюу 50,2 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Аймгийн хэмжээнд нийт 1455 ажлын байр бий болж, сул чөлөөтэй ажлын байранд 690 иргэн зуучлагджээ. Ажилд орсон нийт иргэдийн 85 хувь нь байнгын ажлын байртай болсон аж.
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.