Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

ТОСК-ийн 315 айлын орон сууцны барилгыг түрээсээр ашиглах боломжтой

Орхон аймагт ТОСК-аас 315 айлын орон сууц барьж ашиглалтад оруулахаар 5 блок барилгыг барьж байна. Барилгын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 70 хувьтай үргэлжилж ашиглалтад хүлээлгэн өгөхөд ойртжээ. Орон

ТОСК-ийн 315 айлын орон сууцны барилгыг түрээсээр ашиглах боломжтой
Орхон аймагт ТОСК-аас 315 айлын орон сууц барьж ашиглалтад оруулахаар 5 блок барилгыг барьж байна. Барилгын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 70 хувьтай үргэлжилж ашиглалтад хүлээлгэн өгөхөд ойртжээ. Орон нутгийн тухайд түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэд, санал хүсэлтээ ихээр ирүүлэх болсон. Тэгвэл холбогдох удирдлагууд тус 5 блок барилгыг түрээсээр ашиглах сонирхолтой байгаа гэнэ. Тодруулбал барилга ашиглалтын эрхийг ЗГ-аас аймагт нь олговол дээрх тооны гэр бүл, хямд үнэтэй орон сууцанд түрээсээр амьдрах эрх үүснэ. hovd2 Ингэснээр 8 зорилтод бүлэг буюу залуу гэр бүл, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх тойлгойлсон, төрийн албан хаагч, хувийн хэвшил, олон хүүхэдтэй гэх зэргээр ангилан, Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 2 сарын 6 - ны өдрийн 26 дугаар тушаалаар батлагдсан журмын шалгуураар түрээсийн орон сууцанд хамруулах  аж. Судалгаагаар Орхон аймагт 800 гаруй гэр бүл ах дүү, хамаатан садан, аав ээжийндээ хамтран амьдардаг нь тогтоогджээ. Учир нь байр орон сууц худалдан авах банкны шалгуур үзүүлэлт хангадаггүй, орон сууц түрээслэхэд төлбөрийг бөөнд нь авдагтай холбоотой аж.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.