Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

БОЭТ боловсон хүчнээ бэлтгэнэ

Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль шинээр батлагдаж эхэлсэнтэй холбоотойгоор, резидентийн сургалтыг Орхон аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төв дээр зохион байгуулах эрх зүй нь нээлттэй бо

БОЭТ боловсон хүчнээ бэлтгэнэ
Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль шинээр батлагдаж эхэлсэнтэй холбоотойгоор, резидентийн сургалтыг Орхон аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төв дээр зохион байгуулах эрх зүй нь нээлттэй болж байна. Ингэснээр орон нутагт анх удаа эмнэлэг өөрөө эмч, эмнэлгийн мэргэжилтнээ чадавхижуулах, тасралтгүй хөгжүүлэх, хүний нөөцөө бэлтгэх боломжтой болно гэсэн үг. Тодруулбал 10-р сарын нэгнээс Эрүүл мэндийн яамны сайд, эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргын тушаалын дагуу төгсөлтийн дараах ерөнхий мэргэжилээр 12 их эмч, дээд сургууль төгссөний дараах сургалтанд хамрагдах аж Бэлтгэл ажлын хүрээнд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах нь” төслийг хэрэгжүүлж, сургагч багш бэлтгэх сургалтыг Орхон аймгийн БОЭТ-д  бие даан явуулж 24 эмч мэргэжилтэнг хамруулсан юм.   
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.