Хаягдал хураах шинэ санг суурьшлын бүсээс 20 км зайд байгуулна

2024-04-22 03:04293

“Эрдэнэт үйлдвэр”  ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн хаягдал хураах шинэ сангийн шав  тавилаа.  

 Хаягдал хураах шинэ сангийн аж ахуйг аймгийн Жаргалант сум, Булган аймгийн Орхон сумын нутагт суурьшлын бүсээс 20км-ийн зайд 7 мянга орчим га газарт шинээр байгуулахаар шийдвэрлэсэн. 

Ингэхдээ  Австрали улсын шинэ технологи нэвтрүүлж  хаягдлыг өтгөрүүлэн, барьцалдуулснаар цагаан тоосны дэгдэлт 80-90 хувь буурна гэж үзэж байна.  Аймгийн ИТХ-ын ээлжит 18 дугаар хуралдаанаар Орхон аймгийн ИТХ-аас суурьшлын бүс үүсээгүй байршилд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хаягдлын аж ахуйг шилжүүлэх зорилгоор улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжсэн билээ. 

Хаягдлын аж ахуйг нүүлгэх буюу шинэ хаягдлын аж ахуйн санг байгуулснаар цагаан тоосны дэгдэлтийн асуудлыг бүр мөсөн шийдэх боломж бүрдэхийн зэрэгцээ цаашдаа 60 жил ашиглах хаягдлын аж ахуйн аюулгүй найдвартай ажиллагааг хангах юм. 

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас 2028 он гэхэд шинэ хаягдлын аж ахуйг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц