Цас, бороо орж, шуурна

2024-04-22 03:04455

Энэ долоо хоногт нийт нутгаар цас, бороо, салхи шуургатай хүйтэн, зэврүүн өдрүүд үргэлжилнэ. Маргааш  23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Мөн цасан болон шороон шуургатай байна.

 Цаашлаад 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар,

25-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,  26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар энэ байдал үргэлжилнэ. Салхи 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар, 25-нд говь, талын нутгаар, 26-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц