Танилц: Хот Байгуулалт, Барилга Захиалагчийн албаны дарга асан Ц.Баяржаргалын хөрөнгө

2024-03-26 03:03963

        Орхон аймгийн төр, захиргааны газрын удирдлага болон мэргэжилтэн, албан хаагчдын хөрөнгийг манай сайтаас танилцуулдаг билээ. Энэ удаад Хот Байгуулалт, Барилга Захиалагчийн алба дарга асан Ц.Баяржаргалын хөрөнгийг танилцуулж байна. Тэрбээр хэдхэн сарын өмнө үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн юм. 

Ц.Баяржаргалын жилийн орлого нь 29 сая, гэр бүлийн орлого нь 55.8 сая төгрөг ажээ. Тэрбээр 308 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, нэг зуслангийн байшинтай гэж мэдүүлсэн байна. Арван сая төгрөгөөр үнэлэгдэх эзэмших эрхийн нэг газартай. Ц.Баяржаргал 830 мянган төгрөгийн үнэт эдлэлтэй, 18 сая төгрөгийн хадгаламжтай ажээ. Төрийн банкинд 108 сая төгрөгийн зээлтэй, бусдаас авах таван сая төгрөгийн авлагатай гэнэ. Харин хувьцаа, компани байхгүй хэмээн хөрөнгө орлоготоо мэдүүлжээ.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц