Такси үйлчилгээний үнэтэй холбоотой санал, гомдлыг 70354947 дугаарт мэдэгдэх боломжтой

2024-03-25 08:03803

Орхон аймагт хотын доторх такси үйлчилгээг ББ-ОД ХХК, СҮҮТЭЙ ХАДАГ ХХК, АВТОМАСТЕР ХХК-д бүртгэлтэй нийт 140 гаруй тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлдэг байна. Тэгвэл иргэдийн дунд такси үйлчилгээний үнэ нэмэгдсэн үү? гэдэг төөрөгдөл бий болоод удаж байна. Бага насны хүүхдээс илүү мөнгө авах, жолооч нар өөрсдийн дураар үнийн тарифыг өөрчлөх зэрэг асуудал  өдөр тутамд нь тулгамдаж байна. Тэгвэл хотын доторх такси үйлчилгээний үнэнд өөрчлөлт ороогүй. Эхний нэг киломерт 1500 төгрөг хэвээр байгаа талаар Орхон аймгийн Авто тээврийн төвийн дарга С.Гарьдпүрэв хэлж байна.

Дээрх бүртгэлтэй таксинуудыг хувийн тээврийн хэрэгслээс ялгахын тулд улсын дугаарыг шар дэвсгэрт дээр байршуулжээ. Иймд иргэд бүртгэлтэй тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх, тухайн тээврийн хэрэгслийн гомдол, саналыг аймгийн Авто тээврийн төвийн 70354947 дугаарт мэдэгдэх бүрэн боломжтой юм байна.      


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц