Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо

2024-03-20 06:038676

      Нийслэлийн прокурорын газраас “археологич Д.Э, иргэн М.А нар нь НТӨ VII-III зуун, Эртний Ромын үе буюу НТ IV зуунд хамаарах археологийн олдвор болох Соёлын биет өвийн эд зүйлсийг бусдад худалдаалахаар завдсан” гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус хэргийг хянан хэлэлцээд Д.Э, М.А нарыг Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлийн 1 /Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах/-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн байна. Мөн бусдад худалдаалахыг завдсан эртний эд зүйлсийг Соёлын яаманд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц