ЦУОШГ: Ирэх бямба гарагаас нийт нутгаар хүйтний эрч чангарна

2024-03-20 03:03495

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр ойрын хоногуудад буюу гуравдугаар сарын 20-21-ний өдөр нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байх бөгөөд энэ  сарын 22-ны өдрөөс баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 23-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, салхины хурд 20 м/с хүрч ширүүсэж, цасан шуурга шуурч, 23-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна.

Иймд иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч нарт

  • Малаа ойрын бэлчээрт бэлчээж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх;
  • Онц шаардлагагүй тохиолдолд хол ойрын замд зорчихгүй байх;
  • Зайлшгүй шаардлагаар зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахуун, дулаан хувцас, хоол хүнсний нөөцтэй явах, бага насны хүүхдийг авч явахгүй байх;
  • Баталгаагүй зам, гүүр гарамгүй газраар зорчихгүй байх;
  • Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх;
  • Цаг агаарын мэдээг тухай бүр хүлээн авч, мэргэжлийн байгууллагын гаргаж буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг Онцгой байдлын албанаас анхааруулж байна.

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц