"УБТЗ" ХНН: Хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд 20-30 хувийн хөнгөлөлттэй тарифаар үйлчилж байна

2024-03-20 03:03501

Зам, тээврийн хөгжлийн яам хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тээврийн үйлчилгээг илүү ойртуулох зорилгоор салбарын хэмжээнд “Ээлтэй тээвэр” зорилтыг дэвшүүлээд буй.

  Энэ хүрээнд Улаанбаатар төмөр зам ХНН нь хөгжлийн болон хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд орон нутгийн харилцааны галт тэрэгт 20-30 хувийн хөнгөлөлттэй тарифаар үйлчилж байна.

  Мөн хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд зориулсан "УГТАН АВАХ" үйлчилгээг захиалж, галт тэрэг хөдлөх цаг болтол амрах, халуун хоол, цайгаар үйлчлүүлэх, галт тэргэнд аюулгүй суулгаж өгөх үйлчилгээ авах боломжтой юм


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц