"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ "Хүнсний хувьсгал"-аас ухрах уу?

2023-11-17 18:111880

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ДЦС-ын ажилчид /2023.11.08-09/-ний шөнийн ээлжний ажилчид хоолноосоо хордож, эмнэлэгт хүргэгдсэн асуудлаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл дээрх нь хоол үйлдвэрлэлийн орчны эрүүл ахуй алдагдсантай холбоотой шинжилгээний хариунууд гарч, дүгнэлтийг мэргэжлийнхэн хийгээд байгааг албаныхан хэлж байна. Гэвч "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас албан ёсоор олон нийтэд мэдээлэл хийгээгүй байна. Мөн эрүүл мэндээрээ хохирсон уурхайчдаас "Оддөл" ХХК болон ажил олгогчоос уучлалт гуйгаагүй байна.

Харин ч хачин жигтэй, уурхайчдыг ажлын цагаар нь төлөвлөгөө, нарядын дагуу ажил үүргээ гүйцэтгэх үеэр нь "Хуулийн хэлтэс"-ээс нь дуудаж, тайлбар авсан байгаа юм. Үүнийг зарим уурхайчид ажлын байрны дарамт гэж үзэж буйгаа ч илэрхийлсэн. Учир нь хууль, дүрмийн дагуу ажил олгогч ажилчдын эрүүл мэндийн төлөө ажилласан бол мэргэжлийн байгууллагуудтай нягт ажиллаж, хэвтэн эмчлүүлээд гарч ирсэн ажилчдаас ч хэрэг гарсан өдрийнх шиг тодруулга, тайлбар мэдээлэл авч хүргэхийг олон нийттэй харилцах албандаа даатгах байсан болов уу...

Гэвч тэгсэнгүй. Тус үйлдвэрийн ДСЦ-ын ерөнхий инженер нь ч ажилчдынхаа "Оддөл" ХХК-ийн хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйг "Өмнө нь хулганы баас гарахад нь ургамалын үр болгодог шидтэй улсдаа" гэсэн шүүмжлэлийг үл тоогоод зогсохгүй, эрүүл мэндээ хохирч, золоор амьд гарсан ажилтныхаа эрүүл мэнд, эрх ашигийн төлөө дуугарсангүй. Шинжилгээний хариуг нь үл ойшоож, баталгаагүй мэдээлэл гэв.  

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсэх өнгөрсөн жилээс "Хүнсний хувьсгал" эхлүүлж, 2022 оны 6 сарын 07-ны өдөр Төрийн ордноо “Хүнсний хангамж, аюулгүй байдал – Хүнс үйлдвэрлэл” үндэсний зөвлөгөөн  зохион байгуулсан. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсэх хэлсэн үгэндээ Төрийн тэргүүний хувиар анхууруулсан. Тодруулбал, https://www.arslan.mn/politics/president/637704.shtml

1m3nt

Хүнсний хангамжаас гадна хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлагатай болжээ. Тухайлбал, хорт хавдрын нас баралтаараа манай улс дэлхийд тэргүүлж, чанаргүй хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлт их байгаа нь манай орны хүнсний чанар, аюулгүй байдалд аюулын харанга дэлдэж байгааг харуулж байна. Үйлдвэрлэж, импортолж, экспортолж, борлуулж байгаа бүх хүнсний бүтээгдэхүүн эрүүл, чанартай байх ёстой.  Үүнд төр, засаг, ард түмнээрээ анхаарлаа хандуулцгаая. Итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадал хангалтгүй, хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн шинжилж чадахгүй байгаа нь манай улс хүнсний аюулгүй байдлаа бүрэн хянаж чадахгүй байгааг харуулж байна.

Хүнсний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн хангасан бүтээгдэхүүн хэрэглэдэг болохын тулд шат шатандаа хяналтаа чангатгаж, стандартаа мөрдүүлж, хүний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд харшилсан аливаа үйлдэлтэй хатуу тэмцэх ёстой.

Хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар ард иргэд, хэрэглэгч, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас тавьж байгаа хүсэлт, шаардлага, гомдлыг холбогдох төрийн болон хяналт шалгалтын байгууллагууд цаг тухайд нь түргэн шуурхай хянан шалгаж, зохих арга хэмжээг авч, алдаа дутагдлыг нь засуулан, үнэн зөв, бодит мэдээллийг олон нийтэд хүргэж байх зайлшгүй шаардлагатай. Үүнд холбогдох байгууллага, албан тушаалтнууд онцгой анхаарч ажиллахыг Төрийн тэргүүн хатуу анхааруулж байна. гэсэн юм.

Энэ анхааруулга "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ гэх 7000 гаруй ажилтантай, улсын онц чухал үйлдвэрийн удирдлага, холбогдох албан тушаалтан, Эрдэнэтийн хүнсний чанар, эрүүл ахуйн мэргэжлийнхэн, эрүүл мэндийн салбарынханд ч хамаарах буй за. Гэвч тэд үл ойшоосоор...

Ялангуяа бүс нутгийн хэмжээнд өдөрт 1000 болон түүнээс дээш хүнд катаренг үйлчилгээ үзүүлдэг хоол үйлдвэрлэгч компани хамгийн их хариуцлагатай ажиллах ёстой байтал, харин ч нэрээ хичээсээр. Үүний ард "Бор уулын буян"-аар хүчин чадал, стандарт шалгуурт нийцээгүй ч, танил тал, будлианаар  тендерт ялсан бол тендер нь, мөнгө нь тэднийг ийнхүү хүний мөс чанараа гээгдүүлэхэд хүргэж байж болзошгүй. Гэвч хүн ард, ажиллах хүчний үнэт капитал Уурхайчдын эрүүл мэндийн асуудал, цаашдын үр дагаварыг дүгнэж, компанийн тендерт шалгарсан байдал, түүхийг дахин судлаж, засаж залруулан, хариуцлага тооцох нь үйлдвэрийн удирдлагуудын үүрэг мөнөөс мөн билээ.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц