Түргэний эмч нар хоолноос дээж авахдаа “ПЭЭХ, ЯМАР МУУХАЙ ҮНЭРТЭЙ ЮМ БЭ” гэсэн

2023-11-09 17:111899

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ДЦС-ын өчигдөр буюу /2023.11.08-09/-ний шөнийн ээлжний ажилчид хоолноосоо хордож, эмнэлэгт хүргэгджээ. 

Бидэнд ирүүлсэн мэдээллээр, шөнийн ээлжний  30-40 хүн орой 22 цагт хоолонд орсон. Хоолонд орохдоо соустай бөөрөнхий мах иджээ. Түүнээс хойш 10-аад хүн бөөлжиж, гүйлгэж, толгой нь өвдөж эхэлсэн байна. Улмаар шөнө 01 цагт 2 хүн, 03 цагт 1 хүн, 04 цагт 2 хүн нийт 5 хүн үйлдвэрийн 103-аар БОЭТ-д хүргэгджээ. Өнөөдрийн  байдлаар хордлого ихтэй 31-48 насны 3 эрэгтэй хэвтэн эмчлүүлж байгаа гэлээ. Харин бусад хордлогын шинж тэмдэг илэрсэн ажилчдад яаралтай түргэн тусламжаас зөвлөгөө өгч гэрт нь буцаажээ.

Зарим эх сурвалжийн мэдээллэснээр, Бөөрөнхий мах нь үнэр орчихсон байсан.  “Түргэний эмч нар манайхныг авч явахдаа үлдэгдэл хоолноос дээж явсан. Энэ үеэр эмч нар “ПЭЭХ, ЯМАР МУУХАЙ ҮНЭРТЭЙ ЮМ БЭ” гэсэн. Мөн эдний хоолноос хоёр сарын өмнө нь ч уурхайчид хордсон гэсэн юм.

369528082_780329640772648_7422153735298811844_n

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ДЦС-д халуун хоол үйлдвэрлэлийн тендер авч, үйлчилгээ үзүүлж байгаа  "Од дөл"  ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ө.Цэрмаагаас тодруулахад, “Ажилчид хоолонд хордсон эсэх нь эцэслэгдээгүй. Хоолонд ороогүй ажилтан ч өвдсөн.  Иймд эцэслэгдээгүй мэдээлэл тавихгүй байх, албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авч, нийтлэхийг хүсье”, гэсэн хариу өглөө.

Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хүнсний эрүүл ахуйч Ц.Оюунгэрэлээс тодруулахад, “Бид шаардлагатай арчдас, дээж авч  итгэмжлэгдсэн лабораторид хүргүүлсэн. Шинжилгээний хариу 72 цагийн дараа гарна” гэлээ.

Дээрх асуудалтай холбоотойгоор  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчид бидэнд хандаж,  захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбоо хооронд байгуулсан Хамтын гэрээний дагуу халуун хоолны тендерт шалгарсан компаниуд

  • Эрүүл ахуйн шаардлага хангасан хоолоор ажилчдад үйлчилж чадаж байгаа эсэх,
  • Хоол үйлдвэрлэлийн тендер шалгаруулалтыг үнэн бодитой шалгаруулдаг эсэх,
  • Стандарт шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнийг хоол үйлдвэрлэлд ашигладаг эсэхэд эргэлзэж байна. Дээрх асуудалтай холбоотойгоор уурхайчид бидэнд хандаж, “Уурхайчид ажлын байр, хортой нөхцөлд бус, ажлын ачаалал, ядарсан биед хүч тамир сэлгэх шим тэжээлгүй, муудсан хоолноос хордож амь эрсэдвэл хариуцлагыг хэн хүлээх вэ? Тендерийн хорооныхон уу? Аль эсвэл хоол үйлдвэрлэлийн комапани уу?,  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хариуцлага хүлээх үү?

Иймд энэ чиглэлд мэргэжлийн хяналтынхан, үйлдвэрийн хяналт шалгалтынхан онцгой анхаарч, стандарт шаардлага, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын чиглэлд тогтмол ажиллаж, хяналтыг өндөржүүлэх шаардлагатай байна гэсэн юм.

  Дашрамд дурдахад, 2017 оны 4 сард “Од дөл” ХХК-ийн өмчлөлийн авто машинаар бүлэг этгээдүүд бүлэглэн,  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний хүдрийн ил уурхайн талбайгаас хаягдал  61.115 кг зэс, 9.1 метр кабель утсыг ачиж, үйлдвэрийн бүсээс авч гаргах гэж байгаад баригдаж, шүүхээс ял авч байжээ. Тус үйлдэл нь нотлох баримтуудаар хангалттай бүрэн нотлогдож тогтоодсон бөгөөд бусдын эд хөрөнгийг бүлэглэж, машин механизм хэрэглэж хулгайлахаар завдсан гэмт хэргийн шинжтэй гэж үзэн яллаж байжээ. Мөн тус үйлдвэрийн хоол үйлдвэрлэлийн тендерт уг асуудлаар маргаан үүсгэж байжээ.

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц