СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 33 настай эмэгтэй гурван хүүхдийн хамт угаартаж нас баржээ

2023-09-27 11:091443
Өчигдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгэн айлд 33 настай, эмэгтэй бага насны 3 хүүхдийн хамт нэг дор 4 хүн угаартаж,  амь насаа алдсан харамсалтай хэрэг бүртгэгджээ.
 
Иймд иргэд та бүхэн хүйтний улирал эхэлж байгаа энэ үед гэр, байшингийн галлагаандаа анхаарч, түлээ нүүрсний бүрэн шаталт дуустал яндагийн хаалтыг хаахгүй байх, зуухны хэвийн, аюулгүй ажиллагааг тогтмол шалгаж, өөрийн болон бусдын эрүүл мэндэд нөхөж баршгүй хохирол учрахаас урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц