“АЛТАН НАМАР - ЭРДЭНЭТЭД ҮЙЛДВЭРЛЭВ 2022" үзэсгэлэн худалдаа өндөрлөлөө

2022-11-30 18:11330

Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар хамтран " Алтан намар, Эрдэнэтэд үйлдвэрлэв- 2022" үзэсгэлэн худалдаа гурван өдрийн турш Хангарьд паласт  зохион байгуулагдлаа. Тус үзэсгэлэн худалдаанд орон нутгийн 80 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцсон юм. Үүнээс 19 жижиг дунд бизнес эрхлэгчдийг онцлон шагнал гардуулах ёслолоор өндөрлөлөө.

Үүнд:

  • “Шилдэг оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” номинацид “Урлахуйн жигүүр” ХХК
  • “Шилдэг шинэ бүтээгдэхүүн” номинацид “Ширмэг цүнх” ХХК-ний “эрэгтэй арьсан багц” бүтээгдэхүүн
  • “Шилдэг хүнс үйлдвэрлэгч” номинацид “Эрдэнэт мах маркет” ХХК
  • “Шилдэг шинэ бүтээгдэхүүн” номинацид “Арга билэг арвин сүрэг” хоршооны “бэлгийн багц” бүтээгдэхүүн
  • “Шилдэг хүнс үйлдвэрлэгч” номинацид “Орхон энх бүтэмж” ХХК
  • “Шилдэг шинэ бүтээгдэхүүн” номинацид “Баяр мөнх наран” ХХК-ний “эрүүл мэндийн цай, кофе”
  • “Шилдэг оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” номинацид “Төгс наян эгшиг” ХХК
  • “Шилдэг оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” номинацид “Энх саран үйлс” ХХК
  • Шилдэг оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” номинацид “Бат ур үр” ХХК
  • “Шилдэг хүнс үйлдвэрлэгч” номинацид “Тэмүүжин оргил” ХХК
  • “Шилдэг сав, баглаа боодолтой бүтээгдэхүүн” номинацид “Ачит андага” ХХК-ний “артишок цай”
  • “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” номинацид нямдалайн баярмаагийн “Сампин” брэнд
  • “Шинэлэг бүтээл” номинацид “Хабул” брэнд
  • “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” номинацид буянтогтохын нэмэхнямын “Удам шүтээн” уран зургийн бүтээл
  • “Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн” номинацид “Хантай баян” ХХК-ний “халтар арвайн гурил”-ыг
  • “Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн” номинацид “Эрчимт хөтлүүр” ХХК-ний “тугалхан ааруул”
  • 316993855_470201905237384_8526984053553370972_n

317309472_472147995027123_7831880968843940818_n

Орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хамгийн хямд үнээр нэг дороос худалдан авах боломжийг бүрдүүлж  иргэд болон аж ахуй нэгжүүдэд сурталчлан таниулсан юм.

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц