Ажиглан тусгаарлах 6 байранд нийт 167 иргэнийг тусгаарлажээ

2020-11-23 12:11214

Орхон аймгийн хэмжээнд нийт /17/ батлагдсан тохиолдол бүртгэгдэж, ХӨСҮТ-рүү батлагдсан иргэдийг бүрэн шилжүүлсэн. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 409 иргэн, хоёрдогч болон дам хавьтлууд 4700, үргэлжлүүлэн хавьтлыг судалж байна. Үүнээс 2020 оны 11-дүгээр сарын 19-ний батлагдсан 13 тохиолдлын ойрын хавьтал 307, 2020 оны 11-дүгээр сарын 20-ны өдөр батлагдсан 3 тохиолдлын ойрын хавьтал 76, 2020 оны 11-дүгээр сарын 21-ний өдөр батлагдсан 1 тохиолдлын ойрын хавьтал 26 байна. 

   Нийт 6 ажиглан тусгаарлах байранд ойрын хавьтлын нийт 167 иргэнийг авч тусгаарласан.Халдвартын тасагт нийт 22 иргэн байна. Үүнд нийт 33 албан хаагч тусгаарлах байранд ажиллаж байна.

   Гэрийн тусгаарлалт хяналтанд 297 хүүхэд байна.

  Өнөөдрөөс тусгаарлагдаж буй төмөр замын ажилчдаас давтан PCR авч шинжилгээнд оруулна. Гэрээр тусгаарлагдаж буй 297 хүүдийг 11-дүгээр сарын 24,25-нд давтан PCR шинжилгээнүүдийг хийж эхэлнэ.

   Одоогийн байдлаар 6 ажиглан тусгаарлах байранд:

  • Эмнэлэг сувилалд 2 том хүн
  • Эрдэнэт буудалд нийт 51, 38 том хүн,13 хүүхэд
  • Халдварт эмнэлэгт нийт 22. том хүн 21, хүүхэд 1
  • Голд буудалд нийт 42. Том хүн 35, хүүхэд 7
  • Сэлэнгэ буудалд нийт 17. Том хүн 16, хүүхэд нэг
  • Тесеро буудалд нийт 33. Том хүн 10, хүүхэд 23  байна.

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц