Орхон аймагт 13 тохиолдол бүртгэгдсэнг УИХ-аар чуулганы үеэр мэдээллээ

2020-11-19 10:1136

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар COVID-19-ийн талаар хэлэлцэж байна.  

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Шадар сайд Я.Содбаатар танилцуулахдаа  дотоодын нийт халдвар өнөө өглөөний байдлаар 65 болсон. Тодруулбал:

  • Улаанбаатар - 18
  • Сэлэнгэ - 24
  • Дархан-Уул - 8
  • Дорноговь - 1
  • Орхон аймаг - 13
  • Говьсүмбэр - 1 тохиолдол бүртгэгдээд байна.

Голомтын нөхцөл байдлыг үзвэл Улаанбаатар хотод эхэлсэн голомтоос шинэ тохиолдол нэмэгдээгүй байна. Сэлэнгийн төмөр замыг дагасан голомтоос тоо ихээр нэмэгдэж байгаа тул өчигдөр төмөр замын хамгийн эрсдэлтэй 955 ажилчныг түргэвчилсэн тестэд хамруулжээ.

Хүнсний хангамжийг тасалдуулахгүй байх чиглэлээр зохих арга хэмжээг авч байна. 2020 онд нэмэлтээр импортлох 40 мянган тонн үрийн улаан буудайн тоог баталгаажуулж ажиллаж байгаа. Гурилын үйлдвэрүүдэд 100 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, холбогдох байгууллагуудад үүрэг өглөө. COVID-19-тай холбоотой түр хороо байгуулсан. 

Иймд 1,645 орыг дэлгэхээр бэлтгэл хангасан бөгөөд эм, эмнэлгийн хэрэгслийн гурван сарын нөөц байгааг хэлэв. 

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц