НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр явагдлаа

2022-11-16 13:11164

НӨАТ-ын сугалааны аравдугаар сарын тохирол өнөөдөр 13:00 цагт явагдав.Энэ удаагийн тохиролд 2022 оны аравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгэгдсэн бүх баримтыг оруулсан юм.

НӨАТ-ын сугалааны шинэ журмаар олон баримт бүртгүүлэх тусам азтан болох боломж өндөр хэмээн мэдэгдээд буй. Тодруулбал,

1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг,

11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг,

51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30 сая төгрөгийн урамшуулал авна.

Өнгөрсөн сард Орхон аймагт нийт  656,103 баримт бүртгэгдсэнээр 624 азтан тодорсон бол  энэ сард 728,811 баримт бүртгэгдсэнээс 687 азтан тодорсон байна.

 Сугалааны тохирлыг Боловсрол ТВ болон Ebarimt аппликэйшнээр шууд үзэх боломжтой.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц