Иргэдийн хог хаягдлаа ангилан ялгах дадалд хэвшүүлэх “Ялгаж салгая” аян эхэллээ

2022-10-04 06:10441

Эрдэнэт хот нь эртнээс хоггүй цэвэр хот гэж нэрлэгдэж ирсэн. Гэвч жилээс жилд хүн амын нягтаршил, өсөлтийг даган хог ялгарал, татан төвлөрүүлэх нэгдсэн цэгийн талбай хэмжээ нэмэгдсэн. Иймээс өнгөрсөн хавраас хогийн нэгдсэн цэгийг бүх нийтийн оролцоотой дарсан. Харин одоо НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хог хаягдлын менежментийг сайжруулах төслийг эхлүүлж, энэ хүрээнд иргэдийн хог хаягдалд хандах хандлагад нөлөөлөх “Ялгаж салгая” аяныг эхлүүлж байна.

11

Орхон аймгаас хийсэн судалгаагаар нэг хүн өдөрт дунджаар хагас кг хог үйлдвэрлэдэг гэсэн тооцоо судалгаа гарсан байдаг. Гэвч хогоо тэр бүр ангилан ялгаж хаядаггүй. Иймээс энэ хандлагыг бүх нийтдээ хэвшүүлж, дадалжуулах зорилгоор Орхон аймаг бодлогоор НҮБ-тай хамтран, хог хаягдлын менежментийг сайжруулах төсийг эхлүүлээд байгаа юм.

Энэ хүрээнд “Ялгаж салгая” аяныг нэг баг, нэг сургууль, Сөх, захад туршилтын аяныг хийж эхэллээ. Ялгаж салгая аяны хүрээнд иргэд хогоо булшлагдах болон, дахин ашиглагдах хог хаягдлаар нь ангилан ялгаж, тодорхой заасан өдөрт зориулалтын тээвэрлэлтийн машинд хийж хэвших юм байна.

Хэрэв дээрх аян амжилттай хэрэгжвэл 2023 оны зургаадугаар сар гэхэд Орхон аймгийн хэмжээнд бүх нийтээр хэрэгжүүлж, Орхончууд хогоо ангилан ялгаж, эдийн засгийн эргэлтэд оруулсан анхны аймаг болох боломж нээгдэнэ.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц