Орхон аймагт 2300 зургаан настан “СУРАГЧ” боллоо

2022-09-01 13:09376

2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлт эзэн богд “Чингис” хааны “ЭШ” хөргийг залснаар улс орон даяар эхлэлээ.

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 78345 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана. Харин манай аймагт 2300 хүүхэд нэгдүгээр ангид элсэж байгаа бол 4-р сургуулийн хувьд 280 зургаан настан сурагч боллоо.

4-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд сургуулийн удирдлага, багш ажилчид болон БШУГ-ын дарга О.Ариунгэрэлт, АИТХ-төлөөлөгч Г.Эрдэнэбат, Хүрэнбулаг багийн засаг дарга Г.Сайн-Итгэл нар оролцлоо. ЕБ-ын 4-р сургуульд нийт 80 бүлэгийн 3200 гаруй сурагч, 184 багш, ажилтантай. 4-р сургуулийн захирал Ц.Болдсүх нээлтэд хэлсэн үгэндээ сургалтын кабинетуудыг шинэчилснээс гадна цайны газрын тоног төхөөрөмжийг шинэчилсэн талаар онцлоод жил бүрийн хичээлийн шинэ жилийн өхөөрдөм дүр төрх болсон зургаан настнууддаа баяр хүргэлээ.

Хүүхдийн нийгэм, сэтгэл зүй, танин мэдэхүйн хөгжлийг дэмжих, боловсрол эзэмшихэд тулгарч буй бэрхшээлийг арилгаж сурах тэгш боломж бүрдүүлэх, хувь хүний онцлогт нийцүүлсэн сургалт, үйл ажиллагааг чанар, үр дүнтэй зохион байгуулах, хамтран суралцах арга барилыг сургалтад нэвтрүүлэх 10 зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа талаар БШУГ-ын О.Ариунгэрэлт онцоллоо.

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц