Онцгой байдлын байгууллагын 18 жилийн ой тохиож байна

2022-06-20 10:06401

Монгол улсын засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж Онцгой байдлын албыг байгуулснаас хойш өдгөө 18 дахь жилтэйгээ золгож байна.

Онцгой байдлын байгууллагын түүхт 18 жилийн ойн энэ өдөр Орхон аймаг дахь Онцгой байдлын газар баярын жагсаалыг зохион байгуулж Төрийн болон орон нутгийн шагналаар 20 гаруй алба хаагчийг шагнаж урамшууллаа. Алба хаагчдынхаа тав тухтай ажиллах орчин, нөхцөлийг бүрдүүлж материаллаг баазыг бэхжүүлэх сэтгэлзүйн байгууламжуудыг барих мөн гал унтраах 56-р ангийг орон нутгийн хөрөнгө оруулалтаар өргөтгөх зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаар Орхон аймаг дахь Онцгой байдлын газрын дарга, Хурандаа Г.Ганбаатар онцоллоо.

Түүнчлэн Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээнд 31 багийн 300 гаруй тамирчид авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлднөөс манай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 2-р байр эзэлсэн амжилтаар энэ өдрөө угтаж байна.

Ёслолын жагсаалд аймгийн Орлогч дарга М.Түмэнжаргал хүрэлцэн ирж алба хаагчдад баяр хүргэж шагнал гардуулан өглөө. Орхон аймгийн Онцгой байдлын газар нь анх 1976 оны 06 дугаар сарын 21-нд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 39 тоот тушаалаар “Гал команд” нэртэйгээр анх байгуулагдсан. 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 282 тоот тушаалаар Онцгой байдлын газар болон өргөтгөсөн. Аймгийн Засаг даргын Хүндэт тэмдэгээр 2 алба хаагч, жуух бичгээр 5 алба хаагч, Шадар сайдын тушаалаар Онц гал сөнөөгч тэмдэгээр 3 алба хаагч тус тус шагнагдав.

287491897_979316789400678_4856251045718708070_n288190221_1392237731260594_8498455486538512613_n288172462_1215852705892138_2668548952040867093_n288326308_441615397788026_480421075784117219_n


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц