С.Энхболд: Тархины саа болон тархины эмгэгтэй хүүхдүүдийн одоо хөнгөлөлттэй олгож буй эмийг төрөөс 100 хувь даана

2022-06-10 05:06252

Өнөөдөр буюу /2022.06.10/-нд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны сайд А.Ариунзаяа нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд болон эцэг эхийн төлөөллийг хүлээж авч уулзжээ.

Уулзалтаар сайд нар хэд хэдэн чухал асуудлыг шийдвэрлэсэн байна.  Үүнд:

  • Тархины саа болон тархины эмгэгтэй хүүхдүүдийн одоо хөнгөлөлттэй олгож буй эмийг төрөөс 100 хувь даадаг болох,
  • Хомсдол үүсээд байгаа эмүүдийг ойрын хугацаанд гадаад улсуудаас татан авах,
  • Ойрын хугацаанд зөвхөн өндөр хөгжилтэй орнуудад хийж буй тархины шалтгаант саажлын үед хийгддэг ризотоми хагалгааг Монгол улсад хийдэг болно гэдгийг танилцуулав.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайд С.Энхболд Тархины саажилттай хүүхдүүдийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үйлчлэх зорилго бүхий төрөлжсөн тасаг байгуулан ажиллуулахаар болсныг онцолжээ. 

Arslan.mn

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц