Халаалт дулаантай холбоотой санал хүсэлтийн дагуу үзлэг хийгдэж байна

2020-10-10 18:1046

Орон сууцны айл өрхүүдээс халаалт дулаантай холбоотой санал хүсэлтийн дагуу үзлэг хийгдэж байна.

Өнөөдөр аймгийн Тамгын газрын дарга С.Соёлчхүү, Хотын захирагчийн алба, “Эрдэнэт-Ус” ОНӨХК хамтран 6-р микрийн 10 дугаар байрны айл өрх, аж ахуйн нэгж байгууллага, 11-р хорооллын ус, дулаан хуваарилах төвд үзлэг хийлээ. 

Үзлэгийн явцад 6-р хорооллын 10-р байрны урд байрлалтай “Хулж” төв нь халаалтаа тус орон сууцны шугам сүлжээнээс авдаг бөгөөд дулааны шугаманд эргэлтийн насос зөвшөөрөлгүй суурилуулснаас шалтгаалан айл өрхийн халаалтад доголдол үүсч дулааны хэвийн горимд сөрөг нөлөө үзүүлж байгааг тогтоолоо. Иймд холбогдох мэргэжлийн байгууллагуудад үзлэг шалгалт хийж арга хэмжээ авах тухай чиглэл өглөө.  
11-р хорооллын ус дулаан хуваарилах төвд халаалтын хэмжилт хийхэд айл өрх рүү гарч байгаа халаалтын температур 52 градус байна. Албаны хүнээс тодруулахад энэ нь хэвийн горим бөгөөд айл өрхүүд хувийн орон сууцандаа насос суурилуулснаас шалтгаалж бусад хувийн  орон сууцны дулааны горим алдагдаж байгаа тухай нөхцөл байдлыг танилцуулж байлаа. 
 
 
 
 

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц