“Байгалиа хамгаалъя” аян эхэллээ

2022-04-22 06:04519
“Байгалиа хамгаалъя” аян эхэллээ. 
Улсын хэмжээнд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг “Зөв мод-зөв арчилгаа уриатайгаар энэ сарын 15-аас сарын хугацаанд зохион байгуулж байна.
 
Уг ажлын хүрээнд Орхон аймагт төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд олон нийтийг “Зөв мод-зөв арчилгаа” аянд хамруулан мод тарих, арчлах, ургуулах чиглэлээр мэргэжлийн байгууллагууд арга зүйн зөвлөгөө өгнө.
 
Мөн хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг иргэд олон нийтэд таниулах, соён гэгээрүүлэх, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах юм.
 
 
 

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц