Циркийн баавгай хүн рүү дайрч, аминд нь хүрчээ

2020-10-06 18:1044

Вернадский проспектэд байрлах Москвагийн циркийн баавгай хүн рүү дайрч, аминд нь хүрсэн талаар Baza телеграм сувгаараа дамжуулан мэдээлсэн байна. Циркийн амьтан арчлагч Валентин Буличийг баавгайн хашаанд нэвтрэн орох үеэр энэхүү золгүй явдал болжээ. Хохирогч баавгайн хашаа руу сургагч багшгүйгээр, ямар ч хамгаалалтгүй орсон байна.

Толгойдоо хүнд гэмтэл авсан Буличийг хотын клиникийн 64 дүгээр эмнэлэгт хүргэж, яаралтай тусламж үзүүлжээ. Харамсалтай нь хүнд бэртлийн улмаас циркийн ажилтан эрчимт эмчилгээний тасагт нас барсан байна.

2018 онд Москвагийн циркийн арслан дасгалжуулагч Алексей Макаренко руу дайрч, нуруун тус газарт нь хүнд гэмтээжээ. Энэ хэрэг “Шүтээн-2018” наадмын бэлтгэл дээр болсон аж.

Эх сурвалж: SPUTNIK, RBC


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц