4-р сургууль "Үндэсний онцлог, соёл уламжлалаа эрхэмлэх Монгол иргэн"-ийг төлөвшүүлнэ

2021-10-08 11:10410

Орхон аймгийн 4-р сургууль нь тогтвортой хөгжлийн боловсрол-2 төсөлд хамрагдаж, “Тогтвортой хөгжлийн бодлогыг дэмжигч Эко сургууль” болсон. Мөн төслийн хүрээнд “Өв уламжлал, түүх соёлын өргөө” тохижуулж, сургалтын хөтөлбөртэй уялдуулах нөхцлийг бүрдүүлжээ.

  Өв уламжлал, түүх соёлын өргөөтэй болсоноор тус сургуулийн 3100 гаруй сурагч, 200 орчим багш, ажилтан, харьяа төрийн байгууллага, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, эцэг эхчүүд үр дүн, нөлөөллийг хүртэнэ. Тухайлбал сургалтын хөтөлбөрөөр дамжуулан Монгол орны онцлог, нүүдэлчин ахуй, эд хэрэглэл, зан үйлийг таних мэдэх боломжтой болно.Өөрөөр хэлбэл үндэсний онцлог, соёл, уламжлал эрхэмлэх Монгол иргэнийг төлөвшүүлэх боломж, сургуулийн орчин бий болж байна гэсэн үг. Өргөөг тохижуулах хэрэглэгдэхүүнийг дизайн, технологийн хичээлээр хүүхдийн оролцоонд тулгуурлан, ажлын хөлс төлбөргүйгээр хийж чадсан байна. Одоогийн байдлаар тохижилт 60 орчим хувьтай үргэлжилж байгаа юм.

Төслийн санхүүжилтын эхний 50 хувиар "Өв уламжлал, түүх соёлын өргөө”-ний эхний тохижилтыг хийсэн. Үлдсэн 50 хувийг орон нутгаас шийдвэрлэснээр, сургуулийн энэ жигүүрийн 3 давхар бүтэн монгол ахуй, ёс заншлын орчинг бүрдүүлж, улмаар хичээл, сургалтын хөтөлбөрт судалгаа хийх, сургуулийн онцлогт тохирсон, сургуульд суурилсан хөтөлбөр боловсруулах, танин мэдэхүйн цахим сан бүрдүүлэх  зэрэг ажлуудыг төлөвлөөд байгаа аж.

Дашрамд дурдахад БОАЖЯ, БШУЯ, ШХА-аас хэрэгжүүлж буй уг төсөлд Орхон аймгийн 4 сургууль  өвлийн хүлэмж, Монгол ёс заншил, эко гэрэлтүүлгийн шийдэл зэргээр хамрадсан. Тэдний нэг нь 4-р сургууль юм.

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц