"Эрдэнэс Тавантолгой" ХК "Нэг тонн нүүрс тутамд Нэг мод тарих" төсөл хэрэгжүүлнэ

2021-10-06 08:10411
"Эрдэнэс Тавантолгой" ХК "Нэг тонн нүүрс тутамд Нэг мод тарих" зорилтыг “А6-20” бизнес төлөвлөгөөндөө тусгажээ. Хангай болон говийн нутагт хэрэгжүүлэх “Сая тонн - Сая мод” хөтөлбөрийн хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд 176 сая мод тарихыг зорьж байгаа аж. Тодруулбал эхний ээлжинд “Сая тонн - Сая мод” төслийн 50 хувийг хариуцаж ажиллахаар төлөвлөсөн. Ингэснээр "Эрдэнэс Тавантолгой" ХК, Тавантолгой төмөр зам, Зүүнбаян төмөр зам, Тавантолгой ДЦС, Тавантолгой түлш, олборлогч, гэрээт компаниуд хамтраад 87 сая модыг 2030 он гэхэд тарьж дуусгах юм.
Учир нь төмөр замын орчинд байнгын цэвэрлэгээтэй байх шаардлагатай. Энэ нь тээвэрлэлт саатах, нүүрсний экспорт гацах гэх мэт төлөвлөгдөөгүй зардал мөнгөтэй холбоотой. Иймд нийгмийн хариуцлага, эдийн засаг талаасаа мод тарих ажлыг хийх шаардлагатай. Түүнчлэн иргэн, ААНБ бүрийн үүрэг гэж үзэж, дотоодын үржүүлгийн төв,мод тарьдаг иргэд, аж ахуй нэгжүүдийг дэмжих боломжтой бүрдэнэ.
Үүнд 2030 он хүртэл 950 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Энэ хүрээнд мод үржүүлгийн төв байгуулна. Мод үржүүлгийн төвд жилд 25 сая үржүүлгийн мод шаардлагатай. Тухайлбал олборлолтын улмаас сүйдсэн, нөхөн сэргээлт хийгдээгүй говийн нутгаар 20%, хангайн бүсийн нутгаар 80%-ийг нь суулгана. Тус ажлыг Эрдэнэс Таван толгой ХК-ийн 2 сая 512 мянган хувьцаа эзэмшигч,  төрийн байгууллагын зохион байгуулах аж.
Үүний зэрэгцээ шаардлагатай газруудад шинээр ажлбын байр бий болгох боломж бүрдэнэ гэж компанийн зүгээс үзжээ.
Эх сурвалж: news.zindaa.mn

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц