Хичээлийн байранд нь суулт өгсний улмаас 600 гаруй хүүхэд тодорхойгүй хугацаагаар цахимаар хичээллэх боллоо

2021-09-03 16:09456

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цөөн тооны цогцолборын нэг болох Орхон аймгийн 17-р сургуулийн өргөтгөлд өнгөрсөн шөнө суулт өгчээ. Тус сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгад 1-5-р ангийн 500 гаруй сурагч , бэлтгэл бүлгийн 70 хүүхэд суралцахаар хичээлийн жилээ эхлүүлсэн. Хичээл 100 хувь танхимаар орох байсан ч, өнөөдөр цахимаар хичээллэхэд хүрээд байна. Учир нь нэг давхрын бэлтгэл бүлгийн 2 ангийн шаланд суулт өгч, хана нурахад ойрхон болжээ.

May be an image of indoor

 Барилгын ажлыг “Урагшилах” компани гүйцэтгэсэн бөгөөд өнгөрсөн жил барилгын энэ жигүүрт усргал засвар хийсэн ч, хичээлийн жил эхэлмэгц нурах эрсдэлтэй нөхцөл дахин бүрдлээ. Барилгын ажлыг гүйцэтгэсэн компани мөн 15-р сургуулийг барьж ашиглатад оруулсан. Мөн л сангийн болон бусад асуудлууд тасрахгүй байгааг албаныхан хэлж байна.

May be an image of indoor

Энэ мэтээр төрийн мөнгийг хүүлж, чанаргүй барилга ашиглалтад өгдөг, мөн хянаж шалгаж авдаг улсын комиссынхон хүүхэд эрсдсэн бол хариуцлагаа хэрхэн хүлээх байсныг асуумаар...

   Бүтэн 2 жил хичээл нь завсардаж, анги танхимаа санасан хүүхэд багачууд, тэр дундаа хотын төвөөс алслагдсан багийн 600 орчим хүүхэд  тодорхойгүй хугацаагаар сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүйд хүрлээ.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц