Орхон аймгийн нийт хүн амын 1.6 хувь нь халдвар авчээ
Орхон аймгийн хэмжээнд /2021.06.15-2021.06.16/-ны хооронд шөнийн 00:00 цаг хүртэл хийгдсэн шинжилгээгээр 70, 11:00 цаг хүртэлх шинжилгээгээр 28, нийт 98 коронавирусийн тохиолдол батлагджээ. Ингэснээр батлагдсан тохиолдлын тоо 25+1515=1640 болж, нийт хүн амын 1.6 хувь нь коронавирусний халдвараар өвчлөөд байна. Шинээр батлагдсан 98 тохиолдлын тандалт судалгааны ажил үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар БОЭТ-д 113, Ачит эмнэлэгт 55, нийт 168 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнийг ангилбал хүнд 7, хүндэвтэр 30, хөнгөн 131, жирэмсэн 5, хүүхэд 43, том хүн 125 байна.
Гэрээр 267 иргэнийг эмчилж байна
3 сарын 24-ний өдрөөс хойш батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 4865, дам хавьтал 3708 хүнийг олж тогтоосон. Өнөөдрийн байдлаар гэрийн тусгаарлалтад нийт 2077 хүнийг тусгаарлан ажиглаж байна. Үүнээс
- Ойрын хавьтал 1467
- Дам хавьтал 347
- Голомттой бүс нутгаас ирсэн 263 иргэнийг GPS-ээр хянаж байна. Мөн Дархлаажуулалтад хамрагдах нийт иргэдийн 93.5 хувь буюу 64216 нь 1-р тун, 85.3 хувь 58512 нь 2-р тундаа хамрагджээ.
Сэтгэгдэл
Анхааруулга:
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц