Зах, худалдааны төвүүдийг үе шаттайгаар нээнэ

2021-05-07 19:05688

Орхон аймгийн Онцгой Комисс хөл хориог сулруулахтай холбоотойгоор хуралдаж зарим шийдвэрийг гаргаснаа танилцууллаа. Үүнд хот хоорондын хөдөлгөөнийг энэ сарын 21-ны өдрийг хүртэл хязгаарласан. Мөн архи согтууруулах ундааг худалдан борлуулахгүй байх шийдвэр үргэлжлэхийг мэдэгдлээ.  Зах худалдааны төвүүдийг  вакцинд хамрагдсан, халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах боломжтойг нарийвчлан судалсаны үндсэн дээр үе шаттайгаар нээх шийдвэр гаргах аж. Үйл ажиллагаа нь нээгдсэн байгууллагаар ойрын болон дам хавьтал, гэрийн тусгаарлалтад байх ёстой иргэдийг үйлчлүүлж байгаа эсэхэд CTR системээр хяналт тавина. Харин хот дотрох тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг цуцаллаа.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц