Япон улсад суралцсан 51 төгсөгч ХОС ДИПЛОМОО гардан авлаа

2020-08-24 14:08147

 

 "Инженер технологийн дээд боловсрол" төслийн хүрээнд Япон улсад суралцсан 51 төгсөгч хос дипломооо гардан авлаа. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт элссэн оюутнууд  эхний 2,5 жил ШУТИС-д, сүүлийн хоёр жил Япон улсад суралцдаг.

Оюутнууд Япон улсын 10 их сургуульд Барилга, хүрээлэн буй орчны инженер, архитектур, механик инженер гэсэн гурван мэргэжлээр төгссдөг байна.

Одоогийн байдлаар 172 оюутан хос дипломтой болохоор суралцаж байгаагаас эхний төгсөгчид дипломоо авч байгаа аж. Инженер  технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх зорилготой  "Инженер технологийн дээд боловсрол", "1000 инженер" төслийн бакалаврын хөтөлбөрийн анхны төгсөгчид дипломоо гардан авч, инженерүүдийн тоо нэмэгдэж байна.

 

 

 

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц